ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг 2021 оны 11 сарын 25-наас 12 сарын 02-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Уудам Монгол орны минь өнцөг булан бүрт бэлтгэж ирүүлсэн, гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл малын мах, сүү, цагаан идээ, орон нутгийн онцлогтой бүтээгдхүүн болон шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр худалдан борлуулах юм байна.
Мөн орон нутгаас өвлийн идшээ шууд захиалан авахыг хүсвэл Монгол шуудангийн хүргэлтийн үйлчилгээг ашиглан төв цэнгэлдэх хүрээлэнд хүргүүлэн авах боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна