"Хүүхэд үлдээхгүй хэмээн богцоо үүрэн алхаж буй өвлийн өвөө. Энд хэн ч амьдардаггүй байх даа хэмээн бодтол хаанаас ч юм "Өвлийн өвөө!" гээд жаахан хүүхдүүд гүйлдээд гараад ирнэ. Ид шидийн уут аян бол аз жаргал давхар эмзэглэл. Гаднаа инээсэн ч дотроо мэгштэл уйлах тохиолдол олонтаа тохиолдоно."
“Лантуун дохио” ТББ-ын сайн дурын залуус шинэ жилийн өмнө 7000 орчим бэлгийг гэр хорооллын 1000 гаруй айл өрхөөр явж тараажээ. Энэ жил ч гэсэн ид шидийн уут аян зохион байгуулагдах юм.
Ид шидийн уут аян 12 сарын 18, 19, 25, 26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Хэрэв та биднийг дэмжин ажиллах, аянд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй бол 77076996, 88836973, 91336878 дугаарлуу холбогдоорой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна