Монголын анхны гар утсыг зах зээлд гаргасан "ЭХЛЭЛ", "АМЖИЛТ" нэгдлээс маш олон давуу талыг нэгтгэсэн EAC койныг гаргахаар болжээ.
Тус койн 20 гаруй компанийн хувьцаагаар баталгаажсан, одоогоор хамгийн хямд санал болгож буй койн юм.
Энэ талаар EАC төслийн бизнес хариуцсан захирал Т.Говийлха "Манай төслийн хамгийн гол зорилго хөрөнгө оруулалтаараа тодорхой хувийг нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө сайжруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Тухайн бүтээгдэхүүнээ төв азийн орнууд болох Казакстан, Турк, Киргизстан, Тажикстан гэх орнуудад экспортолж бүтээгдэхүүнийн үнэ цэнээр буцаагаад өгөөжөө хэрэглэгчдэд, койн эзэмшигчиддээ өгөх консефцтэй.
Дараагийнх нь loyalty буюу бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авалт тутамд ашиглагдах байдлаар койны үнэ цэнэ эрэлтийг хангах бодолтой байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг хараад байхад төрийн зохицуулалт чухал ч хувийн хэвшил нь өөд нь татаад явсан байдаг. Ялангуяа бид Японыг мэднэ. Хоёрдугаар дайны үед хоёр ч том хотоо бөмбөгдүүлчихээд байж байхад тэр улсыг Toyota, Sony өөд нь татсан. Солонгос байна. Hyundai, LG, Samsung гээд байж байна. Хятадыг бол хүнд хөнгөн жижиг үйлдвэрүүд босголоо.
Тэгвэл Монголд юу байгаа юм бэ. Монголд бол Уганда, Нигер шиг алтны уурхайнууд байна. Тэрийг 30 жил ухаад хөгжөөгүй туршлага байгаа. Тэгэхээр бид нар цаашаа яг яаж явах ёстой юм бэ гэвэл технологи бас дахин технологи. Технологи IT программ хангамжийн төслүүдээ дэмжих, боловсролыг дэмжих ийм л ажлуудыг хийх ёстой гэж бид нар харж байгаа.
Тийм ч учраас бид “EAC” төслийн хүрээнд үндсэн дөрвөн төслийг барьж аваад яг тэр төслүүд рүүгээ түлхүү анхаарч ажиллах гэж байгаа.
Нэгдүгээрт, EHLEL SMARTPHONE. Бид Хулан21 гээд төслийг амжилттай хэрэгжүүлээд дууссан. Хулан22 маань удахгүй 2022 оны гуравдугаар сард гарах гэж байна. Энэ хугацаанд бид Орос, Казакстан, Киргизстан, Тажикстан гэх зэрэг улсууд руу экспортлохоор гэрээ хэлцлийн шатанд явж байна.
Мөн программ хангамжийн төсөл байгаа. Амжилт систем болон татаа тунгаа гээд хоёр программыг төв ази болон зүүн өмнөд азийн орнууд руу гаргах гэж байгаа. ЭХЛЭЛ электроник гээд төсөл байгаа гар утасны дагалдах хэрэгслийг зах зээл дээр бол тууштай дөрвөн жил ажиллаад Монголд хэдийнэ хэрэглэгчийн олсон бүтээгдэхүүнүүдтэ ийм байгууллага байгаа. Тэгэхээр энэ төсөлд бид хөрөнгө оруулалт хийж бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрээ шинэчилж сайжруулах төлөвлөгөөтэй байгаа.
Түүнчлэн IT-гийн боловсрол байгаа. Энэ төслөөрөө 50,000 colors гээд яг Монгол залуучуудыг дэлхийн стандартад нийцсэн байдлаар сургаж хөгжүүлэх ийм хөтөлбөр зарлана. Энэ маань Энэтхэг улсын мэргэжилтнүүдийг урьж авчирч сургалт хөтөлбарийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.Нийт койныхоо 20 хувийг ISO-д гаргана. Цаашдаа олон улсад гарах амбицтай байгаа. Ялангуяа бид бүтээгдэхүүнээ дагаад манай бүтээгдэхүүн аль зах зээлийг эзлэх вэ, яг тэр зах зээлд койноо дагуулж loyalty байдлаар ашиглаж, эрэлтийг бий болгох үндсэн стратегитэй байгаа.
Түүнээс гадна 2022 ондоо олон улсын гурван бирж дээр гарах урьдчилсан ажлууд явагдаж байгаа. Бид нарын тооцоолж байгаагаар бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг , программ хангамжийнхаа хөгжүүлэлтийг сайжруулж зах зээлээ тэлэх тусам манай койны үнэ цэнэ өснө. Хэрэглэгчдэд очих loyalty нэмэгдэнэ. Тэр чинээгээхээ үнэ цэнэ өсөх учраас байж болох хамгийн бага үнээр койноо гаргаж байгаа" гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.eac.mn
Telegram суваг : https://t.me/EhlelAmjilt
Facebook page: https://www.facebook.com/Amjiltcom
Facebook page: https://www.facebook.com/ehlel
Facebook групп https://www.facebook.com/groups/592727605352917
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна