ТЦА-наас авто замын хөдөлгөөний ачаалал нөхцөл байдлын талаар мэдээллээ

2021/11/30

Өнөөдөр /11.30-ны/ 17:50 цагийн үед нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал, нөхцөл байдал ямар байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Өнөөдөр зам тээврийн шуурхай 219 дуудлага иржээ.

Яг одоо Чингисийн өргөн чөлөө буюу төв шуудангийн уулзвараас урагшаа ачаалалтай байна, шалтгаан нь Энхтайваны гүүр 120 мянгат хүртэл зам нэлээн түгжрэлтэй байна.

Мөн 120 мянгат Тэмээтэй хөшөөнөөс урагш Зайсан чиглэлд ачаалалтай байгаа ба Зайсангийн гүүрний хэсгээс зам нарийсдаг учир цагдаагийн алба хаагчид нэг чигт болгож хөдөлгөөнийг зохицуулж байгаа учраас ачаалал нэмэгдсэн байна.

Харин Нарны гүүрний авто замын хөдөлгөөн, хойд урдаасаа сийрэг буюу хэвийн байна.

Мөн Их Монгол гудамж хойноосоо урагш ачаалалтай байгаа ч Олимпын гүүр хойноосоо хэвийн байна. Энхтайваны өргөн чөлөө буюу Төв шуудангаас урагш ачаалалтай байгаа учир УИДэлгүүр, Баруун 4 замаас буюу баруунаас зүүн чиглэлд багагүй ачаалалтай байна.

Баруун 4 замаас Нарны гүүр чиглэлд ачаалал харьцангуй гайгүй байгаа учир энэ замыг сонгохыг зөвлөлөө. Бөхийн өргөө зүүнээс баруун чиглэлд эрчим саарсан нөхцөл байдалтай байгаа ба шалтгаан нь мөн л төв шуудангаас урагш явах чиглэл удааширсанд байна.

Баярбүрдээс Дөлгөөн нуур орчим ачаалал их байна. Нарын гүүрнээс урагшаа МИС-ийн уулзвар болон Зүүн 4 зам ачаалалтай байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна