ШУУРХАЙ: "ШИНЭ" нисэхийн хууль бусаар олсон 208 сая төгрөгийг хурааж, 6.2 сая төгрөгөөр торгожээ

С.Гандэлгэр
2021/11/30

Шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдрээд байсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 6.2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 208 сая төгрөгийг хураан авах шийдвэр гаргалаа. 

Тодруулбал “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсноос хойш Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгасан байна. 

Шалгалтын дүнд зөрчил гаргасан нь тогтоогдож “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6,268,304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208,943,478 төгрөгийг хураан авах шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас гаргаж зөрчлийн үр дагаварыг арилгуулах арга хэмжээг авлаа.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.102
    2021/12/02

    Манай улс хөгжихгүй байдаг шалтгаан нь авилга хээл хахууль япончууд тийм зүйлийг мэдэхгүй өгөхгүй юм чинь энэ компанид ирээдүй харагдахгүй байна дотор нь байгаа ажилчид нь халамжид дассан Монголчууд төр засаг нь дараагын сонгуульд горилогчид улс төрийн нөлөөгүй юм Монголд хэзээ ч явахад хэцүү ш дэ тэр шударга өрсөлдөөны газар дэлхийн зах зээлд буугаад байгаа шатахууны үнийг хараач эээээээээ

    Хариулах
  • 202.126.88.65
    2021/12/01

    япон болохоор авилга, өгч, ая талыг засаагүй юм бишүү, монгол хятад орос гээд лаларууд бол завааруулна, авилгадна, улс төржүүлнэ, элдэв хармааны улс төрч, дарганцарууд нь хамгаалж далдагнана да. буруугаа хүлээнэ гэж байхгүй ээ харин ч

    Хариулах
  • 103.26.195.208
    2021/11/30

    Япон гээд байгаам даа чааваас

    Хариулах