Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгагдаад байгаа билээ.
Тус газрын дэд дарга Д.Цогтжаргалыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр байцааж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 7-нд гэр, албан өрөөнд нь хууль сахиулагчид нэгжлэг хийсэн юм.
Тэгвэл Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнуудтай нийлж, улсад төлөх ёстой татварыг өөрчилдөг байж болзошгүй гэж татварын улсын байцаагч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна.
Аж ахуйн нэгжийн татварын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд, системийн инженерүүд болох Ж, Т, У нар уг хэрэгт холбогдоод байгаа гэнэ. Тэд татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулж, аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт оруулан устгаж, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний авлига авсан болохыг илрүүлжээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.69.18
Үхэж далд ороосой хулгайчууд ийм байхаар улс орон яаж хөгжих юм
Хариулах124.158.69.18
Далд ороочээ хулгайчуудаа
124.158.69.18
Балиар юмнууд
Хариулах192.82.90.104
за одоо юунд итгэх вэ улс хараад хулгайчид бүлэг бүлгээрээ хулгай хийж идэж байна даа яана даа
Хариулах202.126.88.65
aimaar
Хариулах