Хотын захиргааг Яармаг дахь шинэ байр руу энэ сард нүүлгэнэ

2021/12/01

2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг Засгийн газар өгсөн. Энэ талаар НЗДТГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл өглөө.

Тэрээр "Яармагийн шинэ цогцолбор байр руу нүүх бэлтгэл ажлууд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Цогцолборт байсан эмнэлэг арваннэгдүгээр сарын 20-нд талбайгаа чөлөөлсөн. 

Энэ сарын 10-н гэхэд Улсын комисс хүлээж авахаар ажиллахаар болж байгаа. Байрны бэлтгэл хийгдэж байна.

Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой энэ жилийн төсвийн тодотголд суулгасан тодорхой хөрөнгө бий. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд төлөвлөгдөж байна. Нүүлгэн шилжүүлэх байгууллагууд болон орох зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг удахгүй танилцуулна. Энэ сард бэлтгэл байдал хангагдаж, нүүхээр зэхэж байна" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.233
    2021/12/01

    Нүүх ажилтай холбогдуулан мэдээллийн утасыг сайн ажилууллах эсвэл лавлах утсанд мэдээллээ тодорхой өгөхийг хүсэж байна шүү. Авдаггүй баахан дарга цэрэг нар байхаа болино шүү. Хол болсон учир сайн лавлаж байгаад очих хэрэгтэй болно шүү.

    Хариулах
  • 103.57.92.242
    2021/12/01

    дээд шүүх нүүгээд анхан шатны шүүхүүдэд байраа өгөөч дээ төрийн байгууллага гэхэд салмарсан юм харагдах юмаа

    Хариулах