АНУ улсаас Монгол Улсад оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн “О” гэгч этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан. Тэгвэл уг этгээдийг өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Уг этгээд нь 2018 онд АНУ очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм. Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд үүний үр дүнд өнөөдөр уг этгээдийг АНУ-аас Монгол Улсад албадан авч иржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.127
Энэ сайханбала г,Бадамшун
Хариулах66.181.161.127
Ээ дээ мөн ч муухай л хүн юм...
Хариулах59.153.113.33
ингэж чаддаг байж ёайханбилэгийг авчирдаггүй юм.???
Хариулах66.181.184.69
ИНГЭЖ авчрах боломж байхад ЯАГААД сайханбилиг, гавъяат шүүгч агсан бямбын ХҮҮГ авч ирэхгүй байгаа юм вэ? МАНАЙ хуулийнхан авч ирэх сонирхолгүй болохоор авч ирэхгүй байна уу?
Хариулах