Солонгос сурагчид 13 настай монгол охиныг зургаан цаг зодож, архи уулгасан бичлэгээ заржээ

С.Гандэлгэр
2021/12/02

БНСУ-ын сургуулийн сурагч байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар тус улсын MBC телевиз мэдээллээ.

Тодруулбал ахлах ангийн дөрвөн эмэгтэй сурагч 13 настай монгол сурагчийг зургаан цагийн турш өрөөнд хорьж, зодсон байна. Улмаар тэд хохирогч охинд албадан архи уулгаж видео бичлэг хүртэл хийсэн байна. Түүнчлэн тус вичлэгийг бусдад зарж байсан гэх мэдээлэл байгаа юм.

Бичлэг олон нийтэд тархасны дараа цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч хоёр сурагч эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй гэж шийджээ. 

Хохирогч охины сэтгэл санааны хүнд байдалтай сургуульдаа явж чадахгүй байдалтай байгаа аж.

Харин охины эцэг эх Өмнөд Солонгост амьдраад 10 жил болж байгаа гэж MBC телевизээр мэддээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна