Хохирогч охины ээж: Охиныг минь зургаан цагийн турш зодож, тамхины үнс, иш идүүлж, хүчээр архи уулгасан


Бид нар хоёр хоногийн өмнө тэр охидын гэрт хайж очиход тэр гэрт байсан байна лээ. Тухайн үед бид нарыг очиход  чи эндээс гарч болохгүй гарах юм бол бид нарыг чамайг нуусан, орогнуулсан гээд бид нарын буруу болно гээд  тагтан дээрээ нуучихсан байгаа юм.

Манай охин гарах гэсэн ч гаргаагүй. Тэгээд байхгүй гэсэн ч орой нь очиж гэрийнх нь гадаа сахиж байгаа юм. Өөр явах газар байхгүй гадаа нь цаг гарам хүлээгээд зогсоход юм мэдэгдээгүй. Хоёр охиныг нь дуудаж гаргаж ирээд манай охиныг хаана байгааг нь хэлээд  өгчих та нар мэдэж байгаа биз дээ ? хэлчих юм бол ямар ч асуудал гаргахгүй хамгийн гол нь олох хэрэгтэй байна гэсэн чинь үгүй бид нар мэдэхгүй, олдвол тань луу яръя гээд бараг нэг охин нь харааж уурласан. Нөгөө охин нь та утасны дугаараа өгчих тань луу ярья гэсэн. Тэгээд шөнө 11 цаг өнгөрч байхад олчихлоо гээд залгасан. Очиж аваад гэртээ ирсэн чинь нүүр нь аймаар хавдчихсан байсан. Тэр гэрт  зургаан цагийн турш зодсон байгаа юм. Тамхины үнс идүүлээд, архи уу гээд архи уулгаад зодсон. Васаби ам руу нь шахаад, татаж байсан тамхиныхаа ишийг идүүлсэн.

Асуухаар юу ч болоогүй гээд ер дуугарахгүй байсан.Нөгөөдүүл нь чи очоод янз бүрийн асуудал гаргах юм бол чамайг алсан ч чадна гэж сүрдүүлсэн байсан.

Гэртээ ирээд арай дээрдчихсэн байхад нь яриулахад. Намайг зодсон цагдаад битгий хэлээрэй, намайг хаашаа ч хамаагүй явуулаад өгөөч гэсэн.

Цагдаа нар хөнгөн шийтгэл өгсөн гэхдээ манай охин одоог хүртэл сэтгэл зүйн хүнд байдалтай байгаа. Нөгөө охид нь утсаар яриад дуудаж дарамтлаад л. Сургуулийнх нь хүүхдүүд бүгд мэдчихсэн. Одоо сүүлдээ нийлдэг найзууд нь хүртэл  нийлэхээ больсон.

Нөгөө зодсон хүүхдүүд нь манай охинтой нийлэх юм бол ингэнэ тэгнэ гээд хэлчихсэн.

Охиныг чинь зодож байгаа бичлэгийг цагдаа нар үзсэн биз дээ ?

Авч хэлэлцэхгүй, тоохгүй байна. Анх тэр бичлэг надад байгаагүй. Бичлэг гарч ирэхээс өмнө цагдаа нар бидэнтэй маш бүдүүлгээр харьцаж байсан. Нотлох баримт байхгүй байхад та нар юугаа хийгээд байгаа юм гэх зэргээр хандсан. Охин руу минь дайрсан.

 Цагдаа манай охинтой эхлээд ярихдаа шууд сэтгэл санааны дайралт хийсэн. Нотлох баримт ч байхгүй ингэж яваад хэрэг байгаа юм уу. Энэ хүүхдүүд чинь ял авахгүй гэж хэлсэн. Тэгээд манай охин уйлаад эд нар ямар ч арга хэмжээ авахгүй гэж байна. Намайг дахиад дээрэлхэх юм бол яах юм бэ, та ингэнэ гэж хэлээгүй виздээ. Битгий цагдаад өг гэж хэлээд байхад чинь гэж хэлсэн.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.67
    2021/12/05

    Аль 7 сард болсон аймшигт үйл явдлыг яагаад өдий болтол таг байгаад бсан юм болдоо. Эртхэн тв-ээр ард иргэдэд мэдүүлэх бсан юм шүү дээ. Ядаж өмөөрч хүмүүс анхаарна шүү дээ.

    Хариулах
  • 202.9.40.9
    2021/12/02

    1 удаагийн хэрэг биш байх. Хэрэг шийдэгдсэний дараа охиноо Монголдоо сургамаар юм байна даа.

    Хариулах
  • 66.181.161.98
    2021/12/02

    B

    Хариулах