"Есдүгээр ангийн хүүхэд нэгийгээ зодож бичлэг хийсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна"

Өчигдөр 09 цаг 55 минут

Ерөнхий боловсролын сургуулийн үе тэнгийн хүүхэд нэгийгээ зодож, бичлэг хийсэн хэрэг гарчээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.

"Арванхоёрдугаар сарын 3-ны орой БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын дугаар сургуулийн 00-ийн өрөөнд есдүгээр ангийн сурагчийг тус сургуулийн есдүгээр ангийн сурагч зодож, ангийн хүүхэд нь бичлэг хийсэн байна.

БЗД-ийн цагдаагийн газраас сургуулийн удирдлагад мэдэгдэж, материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа" тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.92.194
    18 цагийн өмнө

    хүүхдийн хориход л хүмүүжинэ.

    Хариулах
  • 64.119.20.107
    23 цагийн өмнө

    Хүүхдийн колони явуулаа. Хүүхдүүдийн орчинд ийм харгис балмад амьтан байх ёсгүй. Хэдийгээр зодож байгаа нь адилхан хүүхэд ч гэсэн түүний байх ёстой газар нь сургууль лав биш.

    Хариулах