Цагдаа нарыг хахуульдсан Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноожээ

2021/12/06

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдоод байсан юм.

Шүүхээс шүүгдэгчдэд: 

  • Шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял,
  • Шүүгдэгч Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,
  • Шүүгдэгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял,
  • Шүүгдэгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.169.36.32
    2021/12/07

    Ene unen sejgiin zaluu umaa. Nudnii bulain shoron l baih gazar ni

    Хариулах
  • 202.55.188.37
    2021/12/06

    mongo zohihgui teneg huuhemseg zaluu, kongo haraad ehneree golood zodood oor ehner avch iredeg unen zavaan zaluu

    Хариулах
  • 122.201.21.197
    2021/12/06

    muu lllriin tsagdaa nar iimerhuu hichneen hereg budliulj baigaa bol doo. amandaa mongo chihuuleed psdakuud

    Хариулах