Ю.Цэдэнбал агсныг цагаатгасан тогтоолыг хүлээлгэн өглөө

Х.Есү
2021/12/06

Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан шүүхийн тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс "Эрдэм судлалын- Ю.Цэдэнбал академи"-д өнөөдөр гардуулан өгчээ. 

Уг тогтоолыг "Эрдэм судлалын- Ю.Цэдэнбал академи"-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич, шинжлэх ухааны доктор профессор Ч.Авдай, Гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн болон тус академийн хамт хүлээн авсан юм. 

Энэ үеэр хуульч Ц.Шаравдорж “Юмжаагийн Цэдэнбал хэмээх энэ хүний амьдрал үйлсийг монголчууд мэднэ. Харамсалтай нь амьдралынхаа сүүлийн он жилүүдийг хэлмэгдэлтэд өнгөрүүлсэн. Энэ асуудлыг хэлэлцээд Монгол Улсын шүүх цагаатгалаа. Үнэн хэзээд ил болдог. Хэзээ нэгэн цагт болох байсан үйл явдал. Энэ хүний амьдралын сүүлийн он жил яагаад гунигтай өнгөрөв гэдэг нь Монголчуудын зүрх сэтгэлдээ хадгалж байгаа асуулт. Шүүх өнөөдөр үнэн шударгаар шийдсэн нь ард түмний хүсэн хүлээсэн шийдвэр гэж бодож байна. Энэ хүн маш даруу, маш энгийн, өөртөө авъя, идье гэсэн санаагүй байсан. Түүний үйлс, замналыг монголчууд мартаж болохгүй” хэмээн хэллээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.128
    2021/12/07

    Баабар хариуцлага хүлээж ялаа эдлэх ёстой

    Хариулах
  • 202.126.89.133
    2021/12/07

    Ямар сайхан юм бэ? Бурхан минь одоо хүүг нь Монгол төр анхаармаар бна даа.

    Хариулах
  • 202.179.24.90
    2021/12/06

    Хэн хэлмэгдүүлсэн юм бол.

    Хариулах