Насанд хүрэгчдийн пара пауэрлифтингийн ДАШТ-д Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

2021/12/07

Гүржийн Тбилис хотод болсон насанд хүрэгчдийн пара пауэрлифтингийн ДАШТ-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцлоо. 

Э.Содномпилжээ эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Иран, Узбeкистан, Малайз, Бразил, Саудын Араб, Бахрайн зэрэг 20 гаруй орны тамирчидтай өрсөлдөж, 244 кг-ыг шахаж мөнгөн медалийн эзэн болжээ.

Тус тэмцээн нь “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгож байгаагаараа онцлог аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.242
    2021/12/08

    манай тамирчин үнэхээр тамирчин хүн шиг цэгцтэй харагдаж байна олимпийн хошой алтан медальт болох ерөлөөийг дэвшүүлж байна

    Хариулах