13 настай Монгол охины асуудлаар БНСУ-ын ерөнхийлөгчид уламжлах санал 200 мянгад хүрчээ

Х.Есү
2021/12/07

13 настай Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж , нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл “Монгол охиныг дарамталсан дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэж БНСУ-ын “Хөх ордон”-ы албан ёсны сайтад нийтлээд байгаа.

Тэд иргэдийн саналыг ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл авах юм.  Хэрвээ тус өргөдөлд 200,000 гарын үсэг цуглавал Өмнөд Солонгосын ерөнхийлөгч илүү чухалчлан тус асуудлыг авч үздэг аж.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус сайтад саналаа хүргүүлсэн иргэдийн тоо 200 мянгад хүрчээ.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.45
    2021/12/07

    Manaid ch gesen iim juram togtooh heregtei. Eruugiin herguud shiidegdehgui hugatsaa aldaj buruu shiidegdsen ued 1000 hunii gariin useg tsuglarsan tohioldold erunhiilugch asuudliig avch uzdeg baih heregtei. Asuudliig shiidej chadahgui bol erunhiilugchiig ogtsruuldag bolgoh heregtei.

    Хариулах