“Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрт очсон дарга "сэтэртнүүд" албан тушаалаа ашиглан авлига авах, тендерийн "цавчаа" хийх, үйлдвэрийн өмчийг шамшигдуулах явдал үеэс үед гарсаар ирсэн.
Төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг, ард иргэдийн тог цахилгааны төлбөрийг тэглэх хэмжээний том үйлдвэр учраас дээр дооргүй л иймэрхүү асуудал гардаг. Шалгах ёстой хууль хяналтын байгууллагууд нь ч нүдэн балай чихэн дүлий суудаг.
Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх төрийн өмчит үйлдвэрийн өмч хөрөнгийг зүгээр хараад суусангүй бололтой. Хэдэн зуун сая төгрөгөөр авсан "Лексус-570" маркын автомашиныг ашиглах хугацаа дууссан хэмээн акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Т.Батмөнх өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай үгсэн хуйвалдаж хэдэн зуун саяаар үнэлэгдэх автомашиныг хямд үнээр худалдан авсан гэх хэрэгтэй холбогдуулан түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.136
Гавьяат болсон байна. Ийм хүн шагнах гэж дээ
Хариулах66.181.177.243
За худлаа байлгүй Батмөнх иймдээ арай тулаагүй байлгү их л баян хүн шүү дээ
Хариулах202.126.88.154
16.0саяын 570 гэж юу байхав дээ! Худал мэдээлэл гэсэн шүү.
Хариулах192.82.76.161
За арай үгүй байлгүй дээ 16.0 сая төг машин авахад хүнд шүү дээ
Хариулах202.126.90.71
Ер нь хаа газрын хүнд суртал бол авлига нэхсэн хэлбэр шүү дээ
Хариулах192.82.67.211
Yg tim
202.126.89.185
Эрдэнэт үйлдвэр инженер менежерээсээ авахуулаад бөөн хүнд суртал, энэ нь авилгаа авах арга нь юм билээ
Хариулах