Өнөөдөр /2021.12.23/ УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болох хуулийг хэлэлцсэн бөгөөд хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг хүргэе.
Тэрбээр "Өндөр цалин аваад энэ ковид-19, инфляцын үед, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа үед нэг талх авахад өндөр цалин авдаг хүмүүст нөлөөлөхгүй. Гэтэл 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг тэр хүмүүс чинь өдөр болгон талх авна тэр хүмүүс чинь өдөр болгон талх авна тэр нь 300 төгрөгөөр нэмэгдсэн байгаа тохиолдолд амьжиргаанд нь шууд нөлөөлдөг. Олон бараа бүтээгдэхүүн авдаг, сүү авдаг ахмадуудад маш хүндээр нөлөөлөөд байгаа юм. Тийм учраас тэтгэврийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага гарчихсан байгаа.
2014 онд валютын ханш хэд байлаа.2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 52 хувиар хүнсний барааны үнэ нэмэгдсэн байна. Гэтэл тэтгэвэр багасгах нь иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна гэж үзэж байгаа.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэсэн байгаа. Гэтэл ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсаны дагуу тэтгэврийн нас аа нэмдэг тэтгэвэр тогтоох дунджийг долоон жил болгосон энэ асуудал нь засгийн газрын мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг яваад байна, амьдрал дээр." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.243
Хаа байсан 1990-2000 оны үед тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр олигтой нэмэгдэхгүй бна. Нэмбэл 1000,2000₮ л нэмэгдсэн. Өөр гавьтай нэмээгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө 360.000 ₮ л өгч бна. Хэдий болтол ингэж явах юм бол? МҮЭ байгууллага олигтой шаардлага тавьж баймаар бна. Зөвхөн салбар нтр гээд л хязгаарлаж бна шүү дээ. Бид чинь 1980-2000 онд л тэтгэврээ тогтоолгочихоод иймхэн л юм авч бна. Дэндүү юмаа.хэлэх үг ч олдохгүй нь. Нас 80 хүрлээ, авдаг хэд нь эмний мөнгөнд дуусч бна.
Хариулах