Өнөөдөр /2022.01.04/ Эдийн засгийн байнгын хороо “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн асуудлаар хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр суурийг илэрхийлэв.
Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн байна
Б.Энхбаяр: Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн гэнэ. Карентин 14, Ковидгүй зуны төлөө, Мэдээллийн урсгал гэх мэт...
Энэ нэвтрүүлгүүдийг би үзсэн. Талархаад л дэмжээд байсан. Энийг улсын төсвөөс хийгээгүй гээд тухайн үед яриад байсан. Иргэд өөрсдөө л хийж байгаа юм гээд байсан шүү дээ. Төсвөөс хийсэн юм уу энэ нэвтрүүлгүүдийг. Улсын төсвийн хэдэн төгрөгөөр хийсэн юм.
Тэгвэл Соёлын дэд сайд М.Батбаяр түүний асуултад: "10 их наядын хөтөлбөрт манай яамны шууд хариуцах гурван асуудал байсан. Ихэнхдээ нийгмийн сэтгэл зүйг дэмжих соён гэгээрүүлэх арга хэмжээнүүд байсан.
Таны асуусан нийтдээ найман контентийг бэлтгэж 16 телевизээр бэлтгэж, 16 телевизээр давхардсан тоогоор 5.2 сая хүнд хүргэсэн. Мөнгө бол 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд зарцуулагдаагүй. “Наадам” контент дээр Ардын хувьсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас тодорхой хэмжээний зардал гаргаж зохион байгуулсан. 980 сая төгрөг байх." гэв.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: "Адилхан л төсвийн мөнгө л дөө. Наадмын мөнгө гэхээр л төсвийн мөнгө биш гэсэн үг биш. Адилхан л татвар төлөгчдийн мөнгө. Төрийн мөнгө гэж байхгүй шүү дарга аа." гэлээ.
Энэ нь цар тахлын үеэр өргөн нэвтрүүлгийн сувгуудаар гарсан "Карентин 14", "Мэдээллийн урсгал", Өнгөрөгч наадмын контент "Наадам" зэрэг зорилтот контентуудыг төсвийн мөнгөнөөс санхүүжүүлсэн гэсэн үг юм.
Тухайн үед Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг цар тахал, хөл хорионы үеэр гаргасан зорилтот контентуудад төсвийн нэг ч төгрөг зарцуулаагүй гэж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.193.9
ЭНЭ СУРВАЛЖЛАГЧ НАР ХЭН НЭГНЭЭС ТЭГСЭН ҮҮ, ИНГЭСЭН ҮҮ ГЭСЭН 2 ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ ШИГ АСУУЛТ ТАВИХАА ЗОГСОО. МЭДЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ТОДОРХОЙ МЭДЭЭЛ. МЭДЭХГҮЙ ЮМ БОЛ ДЭМИЙ АСУУХАА БОЛЬ!
Хариулах64.119.20.193
Засгийн газрийн хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга ГАНЗОРИГ чинь бас худалч золиг уу
Хариулах66.181.161.81
er n toml hunees demjilg ene salbart yvaad bgaa ym uu daa ard tumnii tatvariin mungu uilah bishdee ugtaa ES ch ene kontent montent gedgt mungu zartsuul l geed bgaagui biluu?
Хариулах49.0.137.164
surztai garuuduu uguiyu ene hoer Gar
Хариулах64.119.31.162
luivar xiij duusaxgui yumaaa, bag umssun xulgaichidiin bagiig tailax tsag xugtsaa bolson dooo
Хариулах