Ж.Батзандан: Мөхөс миний бие засгаас өгсөн үүрэг даалгаврыг хийж дуусгасан тул эх орондоо удахгүй очно


УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд захидал илгээжээ.

Тус захидалд:

 " Эрхэм Ерөнхий сайд Танд энэхүү захидал очих өдрийн халуун мэндийг хүргэе.
Өнгөрсөн түүхийг би сайн, муу гэж дүгнэхгүй. Гэхдээ түүхийн сургамжийг бид хэзээ ч мартаж болохгүй. 
Хэдхэн жилийн өмнө төрийн ордны зүүн жигүүрт бид танилцаж “нам харгалзахгүй нэгдэн тэмцэж байж намчирхсан, талцсан Монголоо нэгтгэж аврах” тухай ярилцаж байж билээ. 
 
Тэр үед миний бие АН-ыг шинэчлэх замаар Монголоо аврах тухай боддог байсан бол харин Та МАН-ыг шинэчилбэл Монгол өөрчлөгдөнө хэмээн ярьдаг байлаа.
Төд удалгүй бид нэгдэж хоёр намыг олон жил удирдсан “Э” дарга нарын бүлэглэл буюу МАНАН-ын сүлжээг задлах тэмцлийг өрнүүлж билээ. 
Монгол түмэн ч энэхүү тэмцлийг уухайлан дэмжиж Эрдэнэт, Оюутолгой, Cалхит, Цагаан Суварга гэх мэт алдагдсан ордууддаа эзэн болох, төрөөс МАН-ын 60 тэрбумын бүлэглэлийг зайлуулах, АН-аас Эрдэнэтийн 49, эрүү шүүлтийн бүлэглэлийг холдуулах, хууль ёсыг гажуудуулж, иргэдэд хилс хэрэг тохдог хонгилын шүүгч, прокуроруудад хариуцлага тооцох асуудлыг эхлүүлж билээ.  
Тэр цагаас хойш олон үйл явдал өнгөрчээ. Хорвоо эргэдгээрээ эргэж, түүхийн шар хуудсууд ч бичигдсээр л байна.

5 гишүүний тэмцэлд нэгдэн орсныхоо төлөө миний бие 2019 оны 1-р сард “АН” намаасаа, Э дарга нартаа хөөгдөж,  аргагүйн эрхэнд зарим нөхдийн хамт ШИНЭ нам байгуулж билээ. 
АН-ыг “Э” дарга нарын бүлэглэлээс чөлөөлөх бидний хүсэл мөрөөдөл талаар болсон ч, таны өөрийн намаа шинэчлэх мөрөөдөл биеллээ олсонд талархал илэрхийлье.

Монголын улс төрийн хоёр тулгуур нам АН, МАН хоёр шинэчлэгдэх нь Монгол улсад хэрэгтэй. Цаашид ч Монгол улс хоёр намын тогтолцоогоор бус олон намын систем рүү шилжих ёстой гэж ярьдаг байснаа бид хэзээ ч мартах ёсгүй юм.

Өнөөдөр Та Монгол улсын хамгийн том эрх мэдэл бүхий улс төрч болжээ. Иймд таны улс төрийн манлайлал дор Монгол оронд улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон шинэчлэлүүд хийгдээсэй хэмээн миний бие чин сэтгэлээсээ хүсч буйгаа илэрхийлье.

Таны үед Монгол улсад ардчилал, шударга ёс сэргэж, хүний эрхийн хамгаалал сайжирч, баялгийн шударга хуваарилалт хийгдэж, Монгол улс олигархи бүлэглэлийн савраас бүрэн гарч олон түмний амьдрал сайжирсан он жилүүд байгаасай.

Мөн миний бие МАН залуу үеээ дэмжиж буйд талархаж байгаа хэдий ч Монголын улс төрийн тулгуур хүчний нэг болсон АН-ыг зориуд задлах, хагалан бутаргах гэсэн зарим нөхдүүдийн санаатай хорон явуулгыг хараад санаа зовнихын зэрэгцээ энэхүү хууль бус ажиллагааг таслан зогсооход Таныг анхаарлаа хандуулаасай хэмээн хүсч байна.

Түүнчлэн 60 тэрбумын бүлэглэлтэй тэмцсэн шигээ сонгуулийг луйварддаг, сонгогчдын саналыг худалдан авдаг, ямар ч технологийн баталгаагүй хар машинаар сонгууль хийсэн болж жүжиглэдэг бурангуй тогтолцоог үтэр түргэн халах ёстой. 

Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай хэмээн Монголын ард түмэн сургадаг. Өндөрт гарсан хүн нэгэн өдөр буух нь ойлгомжтой ч бууж ирсэн нь чухал биш, харин үлдээсэн өв нь илүү үнэтэй байдаг.
 
2020 оны сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Та бүхэн намайг Австрали улс руу томилж, Ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж ир хэмээн илгээсэн билээ. Иймээс миний бие энэ нутагт ирж бүтэн 1 жил орчим судалгааны ажил хийж, номын дуу сонслоо.

Энэ бүс нутагт ардчилал, зах зээлийг гайхамшигтай хөгжүүлсэн, чөлөөт худалдааг эрхэмлэсэн Шинэ Зеланд, уул уурхай, хөдөө аж ахуйг зөв хослуулж өндөр хөгжилд хүрсэн Австрали улс, Тариат сум шиг жижигхэн газар нутаг дээрээ таван сая иргэнээ тансаг амьдралд хүргэсэн Сингапур, хулхи ардчилал, хулгай, авлигын замыг сонгож арчаагаа алдаж яваа Филиппин, Индонези, Малайз гээд олон улс орнуудын туршлагыг судлав.

Шинэ Зеланд, Австрали, Сингапур улс хэрхэн авлига багатай 10 орны нэг болсныг, Австрали улс яагаад сүүлийн 30 жил эдийн засгаа тасралтгүй өсгөж, нэг хүнд оногдох ДНБ-ээ 50 мянган долларт хүргэснийг, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, амьдралын чанараа яаж эрс сайжруулсныг судлан нөхдийн хамт “Шинэ Хувьсгал” хэмээх номоо бичиж хэвлүүллээ.

Энэхүү номонд Монгол оронд зайлшгүй хийх ёстой 18 эрс шинэчлэлтийг тусгасан ба эдгээр нь Таны дэвшүүлсэн “Шинэ Cэргэлтийн бодлого”, Алсын Хараа-2050 хэмээх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахад чухал дэмжлэг болно хэмээн итгэж байна.

Өнөөдөр Монголчууд бид хамтдаа хөгжлийн гацаа болсон хагас социалист хэв маягийн тогтолцоогоо үндсээр нь халж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шудрага ёсоо бодит утгаар нь бэхжүүлж, чөлөөт эдийн засаг, хувийн өмч, чөлөөт худалдааг хөгжүүлэх замаар өнөөгийн мухардлаас гарна.

Бид системийн өөрчлөлт хийх тухай, МАНАН дэглэмийг үндсээр нь халах тухай мөрөөддөг байсан. Түүнээс бус нэг хүнийг нөгөө хүнээр, нэг намыг нөгөө намаар нь солиод юу ч өөрчлөгдөхгүй юм байна гэдэг талаар хангалттай ярьдаг байлаа.

Тиймээ, Та бол өнөөдөр зөвхөн МАН-ын дарга биш, Монголын ард түмний Ерөнхий Сайд билээ. Иймд хамт жагсаж, тэмцэж явсан нөхрийн хувьд хэлэхэд сөрөг хүчнийг дарж биш, хамтарч, хамгаалж байж Ардчиллыг босгодог, иргэдээ мөрдөн мөшгөж биш, өмгөөлөн өмөөрч байж чөлөөт нийгэм төлөвшдөг. Таны гарт өнөөдөр Монголыг аврах бүрэн боломж иржээ. Бүрэн дүүрэн ашиглаарай.

Эцэст нь дуулгахад мөхөс миний бие засгаас өгсөн үүрэг даалгавар, судалгааны ажлаа хийж дуусгасан тул эх орондоо удахгүй очно.  Тэртээ 2018, 2019 оны хөхөө өвлийн хүйтэнд яагаад олон мянган иргэд 5 гишүүнийг дэмжиж Сүхбаатарын талбай дээр цуглаж байсныг, тэнд хэн, юу ярьж байсныг сануулахаар, мэдсэн, судалсан зүйлээ хэрэгжүүлэхээр Монголдоо очно.

Таны ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.
Монгол түмнийг минь бурхан тэнгэр ивээг.
Таныг гүнээ хүндэтгэсэн: Жалбасүрэнгийн Батзандан:                                                   
Австрали улс, Канберра хот.   2022-01- 10" гэжээ. 





Сэтгэгдэл (31)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.87.3
    2022/01/14

    бат зандан хурдан ирж АН аа аврахгүй бол БИТОН БАХ МЭЛХИЙ 2 самарч дууслаа шүү

    Хариулах
  • 202.55.188.84
    2022/01/13

    Батзандаан хурдан ирж энэ АНамаа авар...энэ намаар чинь Эрдэнэ тэнэг тоглож дууслаа

    Хариулах
  • 103.57.92.190
    2022/01/12

    Мундаг дайчин, шударга хүн шүү

    Хариулах
  • 103.212.116.162
    2022/01/12

    энэ балай шоучин бас худлаа юу яриад хэлэв өөрийгөө бас их юмаанд бодноо тэндээ байж бай одоохондоо монгол чамаар дутаагүй байна

    Хариулах
  • 103.26.195.79
    2022/01/12

    та нам байгуулахдаа мөнгө өгнө гэж 10 аад хүний иргэний үнэмлэх гарын үсэг авсан одоо болтол өгөөгүй гэх юм ирээд мөнгөө өгөх үү

    Хариулах
  • 192.82.78.217
    2022/01/12

    Chi yaahav mongoliin irgen yum bol irdeg l yum bgaa biz. Harin Mongoliin min turuus ah duusee avaad uurd zailaarai. Mongoliin tur chamaar bolon tanai ah duuseer dutaagui baigaa shuu.

    Хариулах
  • 202.179.21.242
    2022/01/12

    Chi bol chin unenesee mongol eh ornihoo tøløø zutgej chadaagui chamaig harsan odoo chi hereggui hudlaa pyldagdaad bai

    Хариулах
  • 202.179.21.198
    2022/01/11

    Таны буянаа улс орон маань хөгжчихлөө. Таны хэрэг энэ оронд хэрэг болохоосоо өнгөрсөн. Та сурч мэдсэн мэдлэгээ сурсан наад газрынхаа хөгжилд зориулна уу. Монголд таны хэрэг алгао.

    Хариулах
  • 66.181.161.12
    2022/01/11

    Хийсэн юм,эх орноо гэсэн сэтгэлтэй Монгол хүү шүү.Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье

    Хариулах
  • 66.181.181.177
    2022/01/11

    БАТЗАНДААН ӨМНӨ НЬ ЧИ 7 САРЫН 1-НЫ "БОСЛОГО"-ИЙГ ӨДӨӨН ТУРХИРЧ 5 САЙХАН ЗАЛУУГИЙН АМЬ НАС ХОХИРСОН, ОДОО ТА ДАХИЖ ТИЙМ ЮМ БҮҮ ХИЙ ЕР НЬ МОНГОЛД ИРЭЭД ХЭРЭГГҮЙ ТЭНДЭЭ Л БАЙЖ БАЙ

    Хариулах
  • 150.129.141.141
    2022/01/11

    Ах дүүгээ бүгдийг төрийн албанд хурган даргаар томилуулж төрийн албыг төрлийн алба болгосон хүн. Ах нар нь ТА-нд очоод хувийн бизнес хийж самраад бна гээд Мөнх Эрдэнэ Лодойсамбуугийн нэвтрүүлэгт орохдоо яриад л бсан даа.

    Хариулах
  • 202.55.191.194
    2022/01/11

    Монголдоо бай таниар дутаж байна. хүний гар хөлүүд их оодорч байна. Тэд бол толгойгүй бөөснүүд

    Хариулах
  • 192.82.85.77
    2022/01/11

    Яасан их сануулга ярих юм бэ??? Юу судлав сурав яаж хийж өөрчилж дэвшилд хүрч болохыгоо л дэлгэвэл зүгээр байлтай....Их сануулгын ард албан тушаал л нэхээд өгөхгүй бол гэж сануулаад байх маягтай юудаа... бас л самардаг залуу шүүдээ....

    Хариулах
  • 66.181.161.11
    2022/01/11

    Худалч хулгай чи БЗД ийг 8 жил мөлхүүлж юу ч хийгээгүй монголоос зайл одоо чамд монголчууд хууртаж дууссан шүлсээ үсчүүлээд худлаа ярьдаг АНодоо хэрэггүй

    Хариулах
  • 202.126.89.251
    2022/01/11

    60 тэрбумаас юу олж долоосон. Битгий худлаа шоудоод бай.АН ыг самарсан хулгайчийн нэг чи мөнөөс мөн. Битгий жүжигэл

    Хариулах
  • 66.181.161.21
    2022/01/11

    Бас нэг самрагч Оюулзганаас ажил гуйгаад байна щ дээ !

    Хариулах
  • 192.82.71.71
    2022/01/11

    Чи бол амиа бодсон хутгуур

    Хариулах
  • 124.158.67.223
    2022/01/11

    Тэр хэлгүй соёлгүй ахыгаа Хөх хотоос аваарай.АТГ т шалгуулаарай чи. Ер нь ирэх хэрэг байгаам уу?

    Хариулах
  • 122.201.23.84
    2022/01/11

    энэ Батзандангийн ах Эрээнд консулаар ажиллаж байхдаа Монголд 800 хятад оруулсан гэдгийг саналаа. Батзандан бол худлаа гар шүү!

    Хариулах
  • 66.181.161.7
    2022/01/11

    чамайг хол явуулаад мартсан ирхэд чинь бараг л танихгүй дээ

    Хариулах
    • 66.181.186.149
      2022/01/11

      ККК

  • 46.140.1.116
    2022/01/11

    Ирхэд нь нөгөө Оюунэрдэнэ таних байгаа.

    Хариулах
    • 66.181.186.149
      2022/01/11

      МАГАДГҮЙ ШҮҮ

  • 202.126.88.151
    2022/01/11

    элчин багадаж байна.

    Хариулах
  • 66.181.160.7
    2022/01/11

    Ард иргэдийг итгэлгүй, тайван сайхан амьдруулах боломжгүй дарамтанд амьдруулах бна даа Дээшээ тэнгэр хол Доошоо газар хатуу

    Хариулах
  • 66.181.180.174
    2022/01/11

    Хүртсэн бялуу бага санагдаад байна том даргын суудал бэлдэж бай ,үгүй бол тэмцэлээсээ ухарсан гэж хөдөлгөөн өрнүүлнэ , шинэ намаа хаясан , мангийн том болмоор байна

    Хариулах
  • 64.119.19.66
    2022/01/10

    Бас нэг зөвлөх нэмэгдлээ шүү хонгил манан

    Хариулах
  • 202.126.88.152
    2022/01/10

    Ene idda yah gej yamar hor nairuulj hedenyum olj avii l gej bodoj baigaa bh daa

    Хариулах
  • 66.181.178.9
    2022/01/10

    Одоо болно Батзандан ахаа. Та ирвэл АН-ыг бүүр самарна.

    Хариулах
  • 150.129.142.90
    2022/01/10

    Tomilogdono geed yaaj guij bsan bol doo kk

    Хариулах
  • 66.181.161.20
    2022/01/10

    Холион бантангийн эзэн ирж бас юу бужигнуулах нь вээ

    Хариулах