Х.Нямбаатар: ААН-үүдэд хийх бүхий л хяналт шалгалтыг гурван жилээр зогсооно

2022/01/12

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг өнөөдөр /2022.01.12/ танилцууллаа.


Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжуудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд өнөөдөр зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 

Энэ хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ. 

Төлөвлөгөөт хяналт, шалгалт гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ гэхээр Төрийн албаны тухай хуульд тухайн төрөл чиглэлийн хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөгдсөн байдаг. За энэ аж ахуй эрхлэгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ихээхэн чирэгдэл учруулдаг гэж бизнес эрхлэгчид удаа дараа нийгмийн сүлжээнд илэрхийлж байсан. 

Төлөвлөгөөт гэдэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гааль, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтууд хамаарахгүй. Харин хууль батлагдсанаар бусад аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой бүхий л хяналт шалгалтуудыг гурван жилийн хугацаатай зогсооно. Гэхдээ иргэдийн өргөдөл гомдлоор мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт явагдана. Энэ нь хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай холбоотой гомдлоор хяналт шалгалт хийнэ" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.57
    2022/01/16

    hynalt shalgaltgui ene uls buur zadgairch hul tolgoigoo medehee bolih ym bndaa ,odoo hynalt shalgaltiin humuus yaj ajillaj bgaag medeh uu? erhem saidaa!

    Хариулах
    • 202.180.216.83
      18 цагийн өмнө

      hyanalt shalgalt neree abilgal chin gaaraad bna chi medehuu

  • 150.129.142.90
    2022/01/16

    Bas negen tuilshral,shalgah uymaa shalgaj l bh shaardlagatai,yalang uiya eruul ahuin talin,oor busad olon tumnii erh ashigin toloo shalgaltuudig

    Хариулах