Н.Батсуурь: Үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ

Х.Есү
2022/01/14

Үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаанд Даян аварга Н.Батсуурь зодоглохоор бүртгүүлсэн ч МҮБХ бүртгэхээс татгалзаж, аварга малгайгаа шидэн бөхийн өргөөг орхин гарсан. 

Тус асуудалд Даян аварга Н.Батсуурь дараах тайлбарыг хийжээ.

Тэрбээр, "Өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлье. Намайг цагтаа бүртгүүлээгүй гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Цаг тухайд нь бүртгэж авахгүй болохоор нь цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Мөн мессэнжерээр бичсэн.

Допингийн хувьд 11 сараар эрх хассан ч ёс зүйтэй байж ард түмнээ хүндэтгэн 18 сар ухамсараараа барилдсангүй. Допингийн лабораториос Very_low буюу маш бага гарсан тамирчинаасаа асуугаарай гэсэн хариу ирсэн. Тэд надаас тодруулалгүй мэдээлсэн. Шинжилгээ авах процесс, зааврыг дагаагүйд нэг ч удаа гомдлон хариуцлагаас зугтаагүй.
Бүх шийдвэрийг хүндэтгэн зохих шийтгэлээ хүлээн авсан, шийтгэлийн хугацаанд барилдаагүй.

Өнөөдрийн хувьд Даян аварга цолоо Монгол улсын суурь хууль болох Үндсэн хуулийн өдрөөр дуудуулахаар эрхэмлэн зорьж очсон. Гэтэл ямар учраас барилдуулахгүй гэдгээ тайлбарлаж чадахгүй, хувь хүний үзэмжээр асуудалд хандсан нь бухимдаж байна.

Үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ.

Үндэсний бөхийн холбоо өргөдөл бичиж өг гэсний дагуу бичиж өгөхөд харцагуудын барилдаанаас барилдаж болно гэдэг хариу өглөө. Ингэж байж барилдуулах байсан юм бол өчигдөр энэ хариугаа хэлээд өнөөдөр энэ сайхан өдөр Даян аваргын цолоо анх удаа дуудуулах байлаа. 

Он гараад барилдана гэдгээ хэлсэн байхад ингэж хааж боож байгаа нь бөхчүүдийн эрхийг хамгаалж чадах эсэх дээр МАШ ТОМ ЭРГЭЛЗЭЭ төрүүллээ. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрхийг зөрчих эрх байхгүй." хэмээжээ. 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.73
    2022/01/15

    Энэ лагаа одоо ямар хэрүүлч чавка вэ. Аварга юм бол бусдадаа үлгэр дууриал болж допинг энэ тэр гэлгүй зөв зүйлээр манлайлж яваа л даа. Юм л бол хэрүүл зодоон ...

    Хариулах
  • 98.185.22.172
    2022/01/15

    Допинг хэрэглэсэн нь батлагдсан учир 4 жил барилдах эрхий нь хасах шиытгэлтэй юм ббайна лээ шүү. Оюунболд 2 дахиа допингдсон учир 8 жил эрхээ хасуулсан. Батсуурь адилхан допингдсон мөртлөө цол нэмсэн гэжуугаа.

    Хариулах
  • 202.9.41.17
    2022/01/14

    эхлээд хүн шиг журмаа мөрдөж цагаа барьж сур. чавганц шиг юун гоншигнуур юм.

    Хариулах
  • 202.9.46.117
    2022/01/14

    Эцэгтэйгээ нийлж Цагдаа зоддог гаруу. Түвшинбаяр шиг алуурчин биз

    Хариулах
    • 66.181.161.42
      2022/01/14

      Толгой гэж нус юмдаа чи

  • 202.5.205.34
    2022/01/14

    Хугацаа хоцорсон бол бүртгэхгүй гэдэг зарчим бүх хүнд үйлчилнэ. Аварга гэдэг 10 даюсан хүний цол биш ёс жудаг ёс суртахуун дагалдаж дагалдаж явдаг.. Аварга хүн ухааны хувьд аварга байх ёстой. Дүрэм журмаа баримтлах ёстой.

    Хариулах
  • 192.82.91.54
    2022/01/14

    Монгол бөхөө дээдэлдэг ард түмнээ хүндэлдэг бөхийн жудагтай хариуцлагатай Батсуурь аварга үнэхээр залуучуудад үлгэр жишээ болохоор сайхан бөх хүнийг ингэж залхааж яагаад барилдуулахгүй байгаа шийдвэрт байхгүй хүний эрхийг зөрчиж болохгүй аливаа шийдвэр хууль дүрэм журамд тулгуурлаж гарахаас нэг хүний, хэсэг хүний үзэл бодолд тулгуурласан байж болохгүй энэч арай дэндэж байна

    Хариулах
    • 66.181.189.40
      2022/01/15

      Хүн гэмтээж, цагдаа зоддог жудаг уу?

  • 202.55.188.110
    2022/01/14

    Awargaa margaash hartsaga tsoltnii barildaand barildaarai,udaan huleej blaa,naadam oirtj bn shvv

    Хариулах
  • 66.181.190.144
    2022/01/14

    Монгол бөх монголын ард түмэн ийм жудаггүй нөхдөөр дутахгүй ээ! Хол очиж хуц! Чиний аварга бх монголчуудад хамаагүй! Хүн л бх ёстой!

    Хариулах
  • 122.201.22.93
    2022/01/14

    Батсуурь гэгч цагдаа зоддог адгуусны бүх цолыг хурааж барилдах эрхийг бүрмөсөн хасах нь шударга ёсонд нийцнэ.

    Хариулах
  • 122.201.22.93
    2022/01/14

    адилхан допинг хэрэглэсэн батсуурийн аварга цолыг хураах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.21.117.58
    2022/01/14

    Харин тиймээ ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ шийтгэл оноохдоо буруу ялгаварлан оноосон 11 сар , 2 жил , 4 жил энэ ямар шийтгэл вэ

    Хариулах