Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж эхэлжээ.
Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж буй бололтой. Ж.Пунцагийг өмнө нь /2019.10.04/ Тагнуулын байгууллагаас саатуулан шалгаж байсан юм.
Ж.Пунцаг өмнө нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан тухай тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийхдээ онцолж байв.
Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар Ж.Пунцагийг томилохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох тодорхойлолт авалгүй томилсон гэх мэдээллийг хийж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.170
Ийм юмнуудыг томилсон хүнд нь хариуцлага тооцож болохгүй юу, Нэгэнт идэж уух хөрөнгө хулгайлах баяжих сонирхолтойг нь мэдсээр байж дахин дахин удирдах албан тушаалд тавиад байдаг нь хуваагч нь байж таараа,
Хариулах