Адуу хулгайлж, нядалж зарсан хоёр этгээдийг олж тогтоожээ


Цагдаагийн байгууллагаас адуу хулгайлаад нядалж зарсан 35-45 насны А, Б нарыг  олж тогтооожээ. 

Тодруулбал, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 34 тооны адууг хулгайлан, Хэнтий аймаг руу тууж, бэлчээр орчимд таван тооны адууг нядлан зарсан 35-45 насны эрхэлсэн тодорхой ажилгүй А, Б нарыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдаас шуурхай эрэн сурвалжлан олж тогтоосон байна. 

Хэргийн холбогдогчид хоёулаа хүнийг санаатай алах, хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээж байжээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.165.180.125
    2022/01/21

    Zurag-fotogiin tavildaa khen gedeg,al aimag, khot ner us zeregiin tavikhguu bol khulgaachid ulam ikh bolno.khenees aidag bn.torgood yumuu argalaad khakhuuldaad garna.tiim uchraas zurag-fotog tavdaguu yumaa,INGEJ KHULGAACHID TOLOO DEER GARDAG YUM............

    Хариулах
  • 139.5.219.86
    2022/01/21

    Насаар нь хорих ял өгөөч. Засраагүй амьтадыг алах ёстой ч Элбэг хогийн гай саад болоод бна.

    Хариулах