Сонирхогчдын боксын 2021 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлсэн. 12 орны 109 боксчин өрсөлдөж байгаа тус тэмцээнд манай улсын дөрвөн боксчин хүрэл медалийн болзол хангаад байна.
Эхний өдөр 67 кг-ын жинд А.Жандос Иракийн Мохаммад Каррар, Неаматыг 3:2-оор, өчигдөр 60 кг-д Б.Баяндалай Тажикистаны Абулрахмон Юкубовыг 4:1-ээр, 63.5 кг-д Б.Төгөлдөр Тажикистаны Фаизали Гуломовыг 5:0-ээр тус тус ялж хагас шигшээд шалгарав. 75 кг-д Б.Гантулга гоц мөргөж хүрэл медалийн болзол хангасан.
Харин 57 кг-д Г.Лундаа Японы Шүдаи Харадад ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.15
Хий мөргөөд хүрэл медаль, үүнийг бол бокс тоглодоггүй хүн ч чадна биз дээ аан
Хариулах