Т.Ням-Очирыг Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо

Х.Есү
2022/01/26

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинээр байгуулж буй Боловсролын ерөнхий газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томилжээ.

Боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий газрыг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн юм. 

Т.Ням-Очир нь Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхлүүлж дүүрэг, нийслэлийн боловсролын газар, БШУЯ-д шатлан дэвшиж ажилласан.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна