3-5 настнууд хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгтээ явна

Х.Есү
2022/01/26

Цэцэрлэгийн танхимын сургалт хэзээ эхлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Цэцэрлэгүүд сургуулийн амралттай зэрэгцэн амардаг байсан. Харин сүүлийн хоёр жил хөл хориотой байсан учир энэ жил хүүхдүүдийг аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан тул өнөөдөр ч цэцэрлэг нээлттэй бий.

Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3, 4, 5 настай хүүхдүүдийг хамруулна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна