"Бидон" Д.Ганбат, А.Адъяасүрэн нар тойрогтоо мөнгө тарааж явна


УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдсон тойргийнхоо ахмадуудад хэвийн боов тарааж буй зураг цахим сүлжээнд нийтлэгдэн иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн.  

Тэгвэл өчигдөр /2022.01.27/ УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн Т.Доржханд нар хэвийн боов, бэлэг тарааж буй асуудалтай холбогдуулан мэдээлэл хийсэн. Тэд "Сонгуулийн санал авах зорилгоор хэвийн боов болон бусад эд зүйлс тарааж буй нь тогтолцооны гажиг. Иймд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж байна. Түүнчлэн сонгуулийн тогтолцоог ч өөрчлөх шаардлагатай" хэмээн гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл бэлэг тараах буухиаг Баянхонгор аймгаас сонгогдсон хоёр гишүүн үргэлжлүүллээ. 

Тодруулбал УИХ-ын гишүүн, Д.Ганбат болон А.Адъяасүрэн нар сонгогдсон тойрогтоо мөнгө тарааж буй зураг цахим орчинд тархав. 

Д.Ганбатын хувьд 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа бидонд өөрийн зургийг хэвлүүлэн тараасан нь иргэдийн дургүйцлийг хүргэж "БИДОН ГАНБАТ" хэмээн хочлуулах болсон юм. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.187
    2022/01/27

    2024 оны сонгуулийн бэлтгэл ажлаа базааж байгаа юм байх даа.

    Хариулах