Л.Халтар: Гуравдугаар сарын 15-нд төмөр замаа ашиглалтад оруулахгүй бол "огцоръё"

Х.Есү
2022/01/28

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр Монголын төмөр зам ТӨХК-ийн удирдлагуудтай уулзжээ.

Тус уулзалтаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1км төмөр замын хөдөлгөөнийг энэ оны гуравдугаар сарын 15-нд нээх үүрэг өгөв.

Тэрбээр "Энэ оны гуравдугаар сарын 15-н гэхэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1км төмөр замыг ашиглалтад оруулахгүй бол та бид энд мануухай болж суугаад яах вэ.  Засгийн газрын хурлаар төмөр замын бүтээн байгуулалтын санхүүгийн асуудлыг хэлэлцэх үед нэг их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал ирсэн байхад, гүйцэтгэгч “Монголын төмөр зам” ТӨХК-иас нэг ч төлөөлөл байгаагүй. Өөрөөр хэлбэл энэ бүтээн байгуулалтын ажил танай удирдлагуудад хамаагүй мэт харагдаж байна. Засгийн газрын гишүүд надаас “Монголын төмөр замынхан хаана байна” гэж асуусан. Та нар Засгийн газрын хурал дээр очихгүй байгаа учраас би мэдээлэл дамжуулагч хийж байна. Дараагийн удаа Монголын төмөр замын асуудлыг хэлэлцэж байхад заавал төлөөллөө илгээгээрэй” гэв. 

Тус бүтээн байгуулалтад одоогоор нэг их наяд, 53 тэрбум төгрөг зарцуулаад буй бөгөөд зүгшрүүлэх тээвэрлэлтийг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж буй аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.20
    2022/01/29

    Томроод бгаа төмөр замыханыг хал. Тэгээд төмөр замаа хугацаандаа хийж чадкуу бол огцорчих

    Хариулах