Омикроны давлагааны үед батлагдаж буй нийт тохиолдлын 21%-ийг хүүхдүүд эзэлж байна.
Омикрон хувилбарын хүүхдэд илрэх шинж тэмдэг:
- 5-аас дээш насны хүүхэд: Хоолой өвдөх Нусгайрах Ханиах Ядрах Толгой өвдөх Үнэр мэдрэхгүй болох
- 2-5 насны хүүхэд: Халуурах Амьсгалын дээд замын үрэвслийн шинжүүд, Тайван бус болох Хоолой сөөнгөтөх Хуцуулж ханиах Халуунгүй үед амьсгаадах Хяхтнаа амьсгаа
- 0-2 сартай хүүхэд Унтаарах Халуурах
Омикрон хувилбараар өвчилсөн хүүхдүүдэд үзүүлэх сувилахуйн тусламж:
- Орчин: Гэрийн ба өрөө тасалгааны агаарын сэлгэцийг тогтмол хийж өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээг хийнэ.
- Хооллолт: Хүүхдийг өвчилсөн үед ердийнхөөс илүү шингэн уулгах, /цэвэр ус, бүлээн хярам, үзэмний шүүс, шөл гэх мэт/. Кофейн агуулсан бүтээгдэхүүн, хийжүүлсэн удаа, чихэрлэг ихтэй шингэн уулгахаас аль болох татгалзах
- Сахар: Сахар агуулсан хоол хүнсийг аль болох хязгаарлах. Ханиад томуу уушгины эмгэгийн үед цэр салст ихэр ялгардаг тул сахар цэрийг өтгөрүүл гадагшлахад хүндрэлтэй болдог.
- Шим тэжээллэг хоол хэрэглэх: Насанд нь тохирсон тэжээллэг хоолоор хооллоно. 0-6 сар хүртэлх насны хүүхдийг зөвхөн хөхөөр хооллоно.
- Амрах: Хүүхэд орой 21:00 цагт унтвал өсөлтийн даавар, 22:00 цагт унтвал дархлааны дааврын ялгаралт хэвийн байх ач холбогдолтой.
- Усанд оруулах: Хүүхдийн булчин суларч, судас өргөсч, цусны эргэлт сайжирч бодисын солилцоо идэвхжин, амьсгалын дээд замд чийгшил өгөхөөс гадна хүүхэд тайвширна. Усанд орох үед хүүхэд халуунгүй байвал зохимжтой.
- Цээжийг өндөр байлгах: Цээжийг 30 хэм өндөрт байлгах нь зөв. Цээжийг өндөрлөх байрлал нь хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулан амьсгал дамжилт илүү хялбар болж амьсгалахад зарцуулах энергийг багасгана. Сэрүүн түрүүлэг нь харуулан хэвтүүлэхэд цасан хангамжийн харьцаа ба хүчилтөрөгчийн хангамж сайжирна.
213.87.152.134
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - - Senstos.Com
Хариулах