Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай өрнөж супер урамшууллын эздээ тодрууллаа.
“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 - 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгосон билээ. Тав дахь урамшууллын эзэд болон супер урамшууллын эздээ 2022.01.19-ний өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулаад байна.
Хадгаламжийн урамшуулалт аяны 5 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.
Урамшууллын эздийг 2022.01.26-ны Лхагва гарагт тус банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.
“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны СУПЕР урамшууллын эзэд Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодруулж, 2022.01.25-ны өдөр Төрийн банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ. СУПЕР урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.152.134
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - - Senstos.Com
Хариулах