Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчинд ээлтэй ногоон техник технологи, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэнг НҮБ-ын хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэнд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага сэргээгдэх эрчим хүч, халаалт, дулаалга, хийн халаалт, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх чиглэлийн тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнээ танилцуулав.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж: “2013 оноос хойш байгальд ээлтэй агаар орчны бохирдлыг бууруулах шинэ технологи, иновицийг нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан эрчим хүчээр халдаг халаагуур, нам даралтын зуух зэрэг ААН–дээ суртчилан таниулах чиглэлээр сүүлийн ес дахь жилдээ БОАЖЯ-наас зохион байгуулж байна” гэв.
Үзэсгэлэнд оролцож буй зарим ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд агаар, хөрсны бохирдолыг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллахаар үйл ажиллагаагаа явуулж буйгаа хэллээ.
Энгийн зуухыг газ, цахилгаан руу шилжүүлэх технологийг нэвтрүүлж байна
“Уртын хүр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Алтангэрэл: Энгийн зуухыг газ, цахилгаан руу шилжүүлэх технологийг хэрэгжүүлж байна. Энэ технологи маань энгийн зуухны үнсний савных нь оронд байршуулж, зууханд шаталт явагдаж дулаан бий болгодог. Аюулгүй байлын чанарыг хангасан бүтээгдэхүүн юм.
Энэхүү бүтээгдэхүүн нь гааз, тог хосолсон нь 200,000 төгрөгний өртөгтэй. 16,500 төгрөгөөр 5л баллоныг цэнэглээд 100 удаа галлаж болно. Нэг удаа галлахад 50гр гааз ордог.
Цахилгаан, соронзон мэдрэгч, темпертураар мэдрэгч гэсэн хоёр төрлөөс шалтгаалж цахилгааны үнэний тариф өөрчлөгдөнө.
“Энахис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхбаяр: Хаягдал дугуйг дахин боловсруулж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн импортыг орлох бүтээгдэхүүн хийгээд 10 гаруй жилийн хугацаа болж байна. Энэ хаягдал дугуйгаар резинэн хавтан хийснээр дэлхийн бусад оронд хүүхдийн тоглоомын талбай болон бусад тоглоомын талбайг хийхэд хэрэглэгдэнэ.
Тус байгууллага байгуулагдсан цагаасаа хойш 8,000 гаруй дугуйг устгасан байна.
“Цэцүүх Трейд” ХХК-ийн захирал Б.Дарамбазар: Химийн хортой бодис болон аюултай бодисын сав, баглаа боодлыг дахин боловсруулдаг эко үйлдвэр юм. Монголдоо анхдагч үйлдвэрүүдийн нэг. Химийн хортой бодис болон аюултай бодисын сав, баглаа боодлыг саармагжуулж, аюултай хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа гэсэн үг.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ БНХАУ руу экспортолдог. Сав, баглаа боодлыг саармагжуулсан саарал усаа байгууламждаа дахин цэвэршүүлээд үйлдвэртэй дахин ашигладаг. Хуванцрыг хайлуулахаар эвгүй үнэр гардаг тэрийгээ тооцооны аппаратаар агаар мандалд гаргадаг. Мөн аюултай хог хаягдлаа Олон улсын шатаах зориулалттай шатаах зуухаар шатаадаг.
“Урта Камел транс”-ын менежер Б.Ариунчимэг: Манай бүх төхөөрөмжүүд ОХУ-аас орж ирдэг. Энэхүү төхөөрөмж маань зуслан, амралт сувилал, алслагдмал сургууль, цэцэрлэгүүдийн ариун цэврийн бохирыг шийдэж өгч байна.
Бүх бохирдлыг хүлээж аваад цэвэршүүлж, шингэлээд 98 хувь цэвэршүүлсэн саарал ус гаргадаг. Тэр саарал усаа хөрсөндөө шингээж хөрсний бохирдлоос хамгаалдаг. Хөлдөхгүй, үнэртэхгүй, соруулахгүй давуу талтай. Байнгын тогонд залгаатай байдаг. Гэхдээ сард хоёр мянган төгрөгний тог зарцуулдаг.
Тухайн төхөөрөмжийг ам бүлийнх нь хүний тоогоор сонгодог бөгөөд 3-3,000 хүний хүчин чадалтай. Алслагдмал суманд хүртэл хүрэлцэхүйц хүртээмжтэй ажээ.
ААН-үүдийг дэмжиж эдгээр шинэ технологийг ашиглаж чадвал бидэнд агаар, хөрсны бохирдлыг бууруулах биш бохирдлоос ангижрах мянга мянган шийдэл, гарц байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.152.134
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - - Senstos.Com
Хариулах202.55.188.38
Хаана болж байгааг бичиж болдоггүй.....
Хариулах