Энэ жил шиний дөрвөн тохиохгүй учраас хоёрдугаар сарын 4-ний өдөр ажлын өдөр байна гэх мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлээд байсан юм.
Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цагаан сартай холбоотой асуудлаар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр: "Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.Монголчууд Цагаан сараар 3 хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн 1, 2, 3.Энэ жил Шинийн 3 гэж байхгүй, харин Шинийн 4, Шинийн 4 гэж хоёр дөрвөнтэй гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал. ЦАГААН САРААР ГУРВАН ХОНОГ АМАРНА. Засгийн газар өдөр хоног зөөхгүй. Угаасаа ч өдөр зөөдөг заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй.Ирэх жил хэрэвзээ (зөвхөн хэрэвзээ гэж байгаа шүү) Шинийн 2 гэж байхгүй гэсэн ч зарчим баримтлах нь зөв гэж үзэж байна" гэжэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.150.148
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах