Олон нийтийн шүүмжлэлд өртөж, анхаарлыг татаад буй Хөгжлийн банкны асууудлаар Зөв.мн сайт хууль тогтоогчдын байр суурийг хүргэсээр байгаа билээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Хөгжлийн банкинд бид нэлээд шинэчлэлт хийе гээд Сангийн яамны харъяанд оруулсан шүү дээ. Сангийн яамнаас дарга нарыг нь солиод хяналтанд байлгаад хөрөнгө оруулалтын асуудлыг нь нэмэгдүүлэх, тэр чанаргүй зээлийнх нь асуудлыг судалж тодорхой арга хэмжээ авах зэргээр явсан.
Гэтэл одоо нэлээн өндөр түвшинд авч үзэхгүй бол болохгүй юм шиг байна. Анх Хөгжлийн банкийг бий болгож байхад бид нар хөрөнгө оруулалтын урт хугацааны зээл бий болгож, эдийн засгаа нэлээн өргөжүүлэх тал дээр арга хэмжээ авъя гэж байсан.
Тэр тусмаа яг ямар түвшний үйлдвэрлэлийг бий болгох юм, түүн дээр нь ямар хэмжээний зээл олгох вэ гээд анхны гаргаж байсан Хөгжлийн банкны төсөл бол ерөөсөө яг эдийн засгаа аваад явах хэмжээний байдлыг бий болгоё гэсэн байдлаар гаргаж байсан. Одоо буцаад тэр рүү нь оруулж ирмээр байна.
Нэг том алдаа нь зээлийнхээ асуудлыг төрөөс нэлээн холдуулъя гэдэг байдлаар хандсан. Өөрөөр хэлбэл улстөрчдийн нөлөө ихдээд байна гээд холдуулчихсан. Гэтэл нөгөө талаасаа төрийн хяналт юм уу эсвэл Монгол Улсын Хөгжлийн яамны бодлогын хүрээнд аль аль салбарыг дэмжих юм, яг энэ салбар руу нь оруулсан хөрөнгө оруулалтыг оруул гэсэн байдлаар явах зүйтэй болов уу гэж харж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.12
holdoh bish hunjilduu niilj hudsan ym l haragdaad bn gesendee odoo yaj saltsgah ym be?
Хариулах66.181.177.228
энэ эр янхан тархины тураалтай юмаа төр чинь хууль гаргаад дээрэмдээд бна
Хариулах103.135.104.163
Ongorson borooni hoinoos tsuv nomrov gegcheer,ehleed hulgaich naraasaa mongoo olj ireh heregtei..
Хариулах213.87.89.78
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах