Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, тэмээчин Жаалхүүгийн Тогтохсүрэн МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол тэмдгээр шагнагдахаар Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Тэрбээр маргааш МУ-ын Ерөнхийлөгч Х. Баттулгаас шагналаа гардан авах юм байна.
Ж.Тогтохсүрэн нь "Галбын хөгжил” нэгдэлд 16 наснаасаа эхлэн тэмээчин болж байсан бөгөөд говь нутгийн эрс тэс уур амьсгалд говийн хүний тэсвэр хатуужлаар тэмээн сүргээ өсгөн үржүүлж энэ онд 1167 тоо толгой тэмээ тоолуулжээ.
Ажилсаг, хөдөлмөрч говьчуудынхaa үргэлжлэл болсон Ж.Тогтохсүрэн, түүний гэр бүл, Галба нутгийн тэмээчиддээ болон нийт Өмнөговьчууддаа халуун баяр хүргэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна