Тавантолгой ХК 150 оюутанд батламж гардуулж өглөө

2021/11/18

Өмнөговь аймгийн залуус маань хэнээс ч дутагдахгүй эрдэм боловсролтой иргэд болон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахад компанийн зүгээс дэмжлэг үзүүлж "Оюутны тэтгэлэгт" хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Зорилго хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө дайчлан сонгосон мэргэжлээрээ улсын болон хувийн их дээд сургуульд амжилттай суралцаж буй 150 оюутанд батламж галдуулан өглөө.

Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Н.Энхбат, гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн нар оролцож тэдэнд амжилт хүслээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна