Засгийн газар, Монгол банк гадаад валют, тэр дундаа америк долларын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч байна. Үүний нэг нь Засгийн газар төрийн оролцоотой компаниудыг гадаад худалдаагаа ам.доллараар хийж Монгол банкинд доллар төвлөрүүлэх чиглэл өгчээ. Тус арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрдэнэс Тавантолгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК зэрэгт даалгасан байна. Энэ дагуу Эрдэнэс Тавантолгой ХХК гэхэд өнгөрсөн сард Монгол банкинд 129 сая ам.доллар төвлөрүүлсэн бол энэ дөрөвдүгээр сард 150 сая ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүн дээр Оюутолгой ХХК, Эрдэнэт ТӨҮГ нийлээд дөрөвдүгээр сард 1 тэрбум орчим ам.доллар Монголбанкинд төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Богино хугацаанд төв банкинд долларын зузаатгал хийхийн тулд аж ахуй нэгжүүдийн экспортын орлогыг мөн урьдчилж ам.доллараар авах тохиролцоог хийгээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.141
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах