Иргэд сонгуулийн шударга бус тогтолцоог нураахаар гарын үсэг цуглуулж байна

2022/05/07

Иргэд тэр дундаа залуучууд өчигдөр буюу 2022 оны 05 сарын 05-ны өдөр 30% санал авчхаад 100% эрхмэдэлд очдог, авсан эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэдийн халааснаас мөнгийг нь хулгайлдаг эрх мэдэлтнүүд, төр болон сонгуулийншударга бус тогтолцоог өөрчилхийг шаардан “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриан дор зохион байгуулагдсан тайван жагсаалд найз нөхөд, ангиараа,байгууллага хамт олноороо, сургуулиараа, оюутны холбоогоороо ирж дуу хоолойгоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, дэмжицгээсэн.


Төрийг үрэлгэн, үр ашиггүй нүсэр бүтцээр бусЦОМХОН, МЭДЛЭГТЭЙ, МЭРГЭЖЛИЙН, тойрогтоо, тойрон хүрээлэгчдийнхээ төлөө биш улс ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ үр өгөөжтэй ажилладаг байлгахын тулд хамгийн эхний хийх алхам бол сонгуулийг нэг намын дарангуйллаас салгаж, холимог тогтолцоогоор зохион байгуулдаг болох, нэг товчлуурт ирэх эрх мэдлийн хүчийг саармагжуулах чухал юм.

Талбай тохижуулж, бэлэг тараадаг, жорлон барьж, бэлэн мөнгөөр санал худалдаж авдаг эрүүл бус гаж тогтолцоог залуус эсэргүүцэн нэгдэж, БОДЛОГО ЯРЬДАГ, БИЗНЕСИЙГ ДЭМЖДЭГ, бэлэнчлэх сэтгэлгээг өөхшүүлэх биш БҮТЭЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ ӨГДӨГ ЭРҮҮЛ ЗӨВ ТОГТОЛЦОО-г иргэд хүсэж байна.

Улаанбаатар хотын 9 дүүрэгт иргэд сайн дураараа нэгдэн гарын үсгээ цуглуулж эхлээд байна.Мөн биечлэн очих боломжгүй иргэд, гадаадад байгаа иргэд https://chng.it/YQJxkZdJ5nхолбоосоор дарж ороод саналаа цахимаар өгөх боломжтой ба гарын үсэг цуглуулах хугацаа2022 оны 05 сарын 09-ний өдрийг дуустал  үргэлжлэх юм байна.

Иргэд дараах байршлуудад байгаа сайн дурын цэгүүд дээр очиж гарын үсэг зурах боломжтой юм байна.

Үүнд :

Сүхбаатарын талбай

Чингэлтэй дүүргийн иргэд

Тэнгис кино театрын баруун талын талбайд

Явуулын : ТЭДИ төв, Их дэлгүүр, Тэнгис автобусны буудал

Баянгол дүүргийн иргэд

Барс зах, 1000 бараа, Орхон зах, Хорооллын Имарт

Баянзүрх дүүргийн иргэд

Бөхийн өргөө

Сонгино хайрхан дүүргийн иргэд

Хархоринхудалдаанытөв

Налайх дүүргийн иргэд

Соёлын төвийн урд талбай

Явуулын : 10 шар, 5 шар, Уурхайчдын байр, Төв зам, Налайх зах, худалдааны төвүүд 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.56
    2022/05/08

    Анх АН энэ тогтолцоог сонгож хууль баталсан шүү. Одонтуяа тархины тураалтан мартаа биз

    Хариулах
  • 213.87.161.208
    2022/05/08

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах