Орон нутагт зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд амь насаа алджээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 675 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 462 мэдээлэл иржээ. Дээрх ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Нийслэлд явган зорчигч холбогдсон осол 6, мотоциклтой осол 1, мөргөлдсөн осол 1 бүртгэгдсэн ба хүний амь хохироогүй байна. Харин орон нутагт онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн бол мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд амь хохирчээ. Мөн мотоциклтой осол 1 бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон ба явган зорчигч мөргөсөн 1 хэрэг бүртгэгджээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 248 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 207, орон нутагт 41 зөрчлийг тус тус илрүүлжээ. Амралтын өдрүүдийн нөхцөл байдлаас харахад орон нутгийн замд онхолдох осол буурахгүй байгаа бөгөөд нийслэлд явган зорчигч мөргөх тохиолдол их байгаад анхаарч, хөдөлгөөнд соёлтой болгоомжтой зорчих шаардлагатай байна.

Уусан бол бүү жолоод зөвийг хэвшүүлье.

У.Ундрах



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах