Улсын баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхийн эрэмбийг бөхийн холбооны дүрмээр зохицуулна


Тэгш ойн 1024 бөх барилдсан наадмын бөхийн цол олгох тухай маргаан гардаг нь уламжлал болсон зүйл гэхэд хилсдэхгүй. Арслан цолтой бөх түрүүлвэл, аварга цолтой бөх түрүүлвэл яах вэ гэх мэтээр олны дунд эргэлзээ их байдаг.

Тэгвэл уг асуудлыг Үндэсний бөхийн холбооны ээлжит хурлаар тодорхой болгон шийдвэрлэсэн бөгөөд ардын хувьсгалын 100 , 101 жилийн ойгоор :

Ес давсан бөхөд улсын арслан

Улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх арав даван түрүүлбэл улсын аварга

Ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэвэл улсын аварга

Ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав даван түрүүлбэл даян аварга

Аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд даян аварга

Даян аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд дархан аварга

Аварга цолтой бөх арав даван түрүүлбэл дархан аварга цол тус тус олгохоор болсон. Мөн  " Улсын баяр наадамд түрүүлсэн , үзүүрлэсэн бөхийн эрэмбийг бөхийн холбооны дүрмээр зохицуулахаар болжээ.

Б.Билэгсайхан



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах