Согтуу жолооч осол гаргаж нэг хүүхэд амиа алджээ


Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас автомашин онхолдож, хүүхэд амиа алджээ.

Тодруулбал, өчигдөр 16:40 цагт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Сүүжийн ус гэх газарт Хонда фит маркийн автомашин онхолдож, долоон настай хүүхдийн амь хохирсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч нь тус өдрийн 11:00 цагийн үед хоёр хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явсан байна. Жолоочийн согтолтын зэргийг тогтооход 1.55 хувьтай гарчээ.

Иймд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.205
    2022/06/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.120
    2022/06/24

    sogtuu joloochiig tur erh hasah hunguduj bn! buur mashiniin huraagaad erhiin burmusun has ! uunees uur argagui udurtt heden zuun zolooch sogtuurch bn geed ymar arga hemjee avsan ym ! odoo yostoi hatuu huuli heregtei !

    Хариулах