Ази тивийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улс 7 медаль хүртэж дэд байрт орлоо


Наймдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Казахстан улсын нийслэл Нурсултан хотноо Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид 7 медаль хүртлээ.

Тэмцээний 66 кг-ын жинд Ё.Басхүү , 63 кг-д Б.Ганхайч нар алтан медаль хүртэж Ази тивээс алтан медаль хүртсэн Монголын 23, 24 дэх жүдочид болж байгаа бол харин 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, 90 кг-д Г.Алтанбагана, 70 кг-д Ц.Энхчимэг, -100 кг-д Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртсэн юм. 

Энэ амжилтаараа манай улсын жүдо бөхийн баг дэд байрт бичигдэхийн зэрэгцээ тэмцээний сүүлийн өдөр болсон багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Т.Тэргэл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.180
    2022/08/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах