Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болж байна

2022/08/10

Хятадын CGTN телевиз болон БНХАУ-ын Ренмин их сургуулийн хамтарсан судалгаагаар Хятадын эдийн засаг сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн эдийн засагт хүч нэмж, дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болсон гэж 22 орны санал асуулгад оролцсон оролцогчдын 78.34 хувь нь үзэж байна.


Судалгаанд  АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнууд болон Бразил, Аргентин, Мексик, Тайланд, Энэтхэг, Пакистан, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Нигерь, Кени, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй орнуудаас дунджаар 38 насны иргэд судалгаанд хамрагджээ.

Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь дээд боловсролтой, 54.71 хувь нь бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, үлдсэн 15.22 хувь нь магистр, доктор зэрэгтэй байна.

Африкийн санал асуулгад оролцогчдын 91.46 хувь нь Хятадын эдийн засгийн ололт амжилтыг өндрөөр үнэлжээ. Түүний араас Европ 81.6 хувь, Хойд Америк 78.06 хувиар гуравдугаарт жагсаж байна.

түүнчлэн "Бүс ба зам" /Belt and Road буюу BRI/ санаачилгад хамрагдсан орнуудын санал асуулгад оролцогчдын 84.13 хувь нь Хятадын эдийн засгийн ололт амжилтыг тус санаачилгаас гадуурх орнуудынхаас илүү өндрөөр үнэлсэн байна. Үүний зэрэгцээ, өндөр хөгжилтэй орнуудаас илүү хөгжиж буй орнуудын санал асуулгад оролцогчдын 84.02 хувь нь Хятадын эдийн засагт өндөр үнэлгээ өгсөн байна.

Хятадын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн арван жилийн хугацаанд 6100ам.доллараас 12 мянга гаруй ам.доллар болтлоо өсжээ. Судалгаанд таван тивийн санал асуулгад оролцогчдын  70 гаруй хувь нь Хятад Улсыг дэлхийн эдийн засагт хүчээ авч байна хэмээн үзсэн байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын хөдөө тосгонд 100 сая орчим хүн ядуурлаас ангижирч байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын ихэнх нь ядуурлаас ангижруулах түүхэн амжилтын гол хоёр шалтгаан нь Хятадын эдийн засаг хурдацтай өсөлттэй байгаа болон Хятадын удирдагчид гэж үзэж байна.

Технологийн хурдацтай хөгжлийн тухайд санал асуулгад оролцогчдод Хятадын 5G сүлжээ, хиймэл оюун ухаан, өндөр хурдны төмөр зам зэрэг нь хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн байна. Мөн Хятад Улсын ард иргэдийн талаар ажилсаг, хичээнгүй гэсэн эерэг хариултыг өгчээ.

Эх сурвалж: CGTN



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.1
    2022/08/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах