Хог булсан талбай үгүй болж, эрүүл газар мэт сайхан болж байна


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ 2020 оноос эхлэн Нарангийн энгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд нийт 30 га талбайн хогийг дарж булан, нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд Цагаан давааны хогийн цэгт хоёр га, Нарангийн энгэрийн хогийн цэг дээр дөрвөн га талбайд ландфил хийсэн. Цагаан давааны хогийн цэг нийтдээ 98 га талбайг эзэлдэг. Дахин хог хаях боломжгүй болтлоо дүүрсэн хэсгүүдэд нь ландфил технологиор хог булж, газрыг нөхөн сэргээж байна.

Улаанбаатар хотын ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа:

Нөхөн сэргээсэн талбайг  цаашид хэрхэн ашиглах вэ гэдгийг ч ярилцаж байна. Хог булсан газрыг зүлэгжүүлж, ургамал тарьж буй хэдий ч барилга барьж, бүтээн байгуулалт хийх боломжгүй. Тиймээс хөл бөмбөгийн талбай болгон ашиглах зэрэг боломжит хувилбарыг ярьж байна. Гэхдээ хамгийн түрүүнд булсан хогноос ялгарч буй метан хийг байгальд хоргүй байдлаар шатаах талаар холбогдох төрийн байгууллагууд болоод гадаадын хөрөнгө оруулагч донор байгууллагуудтай ярилцаж судалж байгаа.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.16
    2022/08/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах