Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татжээ

Өчигдөр 12 цаг 16 минут

Хөгжлийн банкны их өрийн асуудлаар хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүсийг АТГ-аас шалгаж эхлээд байсан. Тэгвэл Хөгжлийн банкны зээлийн хэрэгт холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ. 

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1, "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангид үндэслэн, "Бэрэн групп" ХХК-д зээл олгосон асуудлаар яллагдагчаар татжээ.  

“Бэрэн групп” ХХК нь Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна. Харин өдгөө 43.7 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан байна.

Хөгжлийн банканд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, тэдний хэргийг АТГ-аас прокурор луу шилжүүлээгүй байгаа аж. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.101
    5 цагийн өмнө

    ЭНЭ БАС Л МАН-ын-нхний ТОМ ХУЛГАЙЧ ДАА

    Хариулах
  • 213.87.163.90
    10 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 59.153.85.142
    19 цагийн өмнө

    Генерал Ганбат хууль бус мөрдлөг явуулсан бж болзошгүй, орлогоо нотолж чадаагүй хэргээр өмнө жагсаалаас гарсан одоо Лхагвасүрэн яллагдагчаар татагдаж жагсаалаас гарах нь дээ. Зандкагийн хүмүүс биздээ дараагийнх нь хэн бэ?

    Хариулах
  • 192.82.70.47
    20 цагийн өмнө

    Үүнээс илүүтэй, Монголбанкны буруу бодлогоос болж, иргэд яаж хохирч байна. Авдаг хэдэн төгрөгийнх нь худалдан авах чадвар яаж унав? Төгрөгийн ханш яаж унав? Энэ хүн чадахгүйгээ өөрөө ойлгоод байр сууриа тавьж өгвөл таарна.

    Хариулах
  • 202.126.90.137
    21 цагийн өмнө

    Зөв. Лхагвасүрэнг сайн шалга. Хамаарал бүхий Жонхуу Баттулгатай элбээд Хөгжлийн банкыг дампууруулсан хүн дээ

    Хариулах
  • 202.126.88.107
    23 цагийн өмнө

    Hugjliin banknii ued ene hun Daatgaliin gazar ajillaj bsan .Gujirdeg

    Хариулах
  • 117.111.15.27
    23 цагийн өмнө

    сайн шалгах хэрэгтэй ах дүүгээрээ авч идсэн

    Хариулах
  • 202.55.188.86
    23 цагийн өмнө

    Харин яагаад Зг Ийм Улс оронд Хохирол Учруулсан Хүнд гаруудаа Дарга сайдаар Томилоод байдгийг Ойлгох Тусам Хэцүү байнадаа! Тэд Бүгд Авилгач Дээрэмчид болохоор тэр! Хэзээ Хэн эдгээр Хүмүүст Ямар аргаар хуулийн хариуцлага хүлээлгэх гээд байгаад байдгийг хэн Хэлж өгөх вээээ???? Хятадыг их дэмждэг Хүмүүст хэлэхэд хятад Ийм хүмүүсээ чанга шийтгэдэг гэдгийг мэдэж байгаад баярлалаа

    Хариулах
  • 66.181.160.53
    Өчигдөр

    ...Бас Цаагуураа...Зам нь энэ бичээчүүдийн ЗГ..ЕС ийн саналыг СӨРЖ....Мөөр ч...Гутаалт ч бж Мэдэх....Худал мэдээ биз....

    Хариулах
  • 66.181.160.53
    Өчигдөр

    ....Тэр бэрэн ч гэв үү Дэрэн нь гэв үү төлөх бизээ...Эзэнтэй блолтой...Өөрөө аваагүй л бол ч Учир бна биз....Зуд ирвээс хуц Ухана...даа гэж....л энэ...золиг гэж...

    Хариулах