Америк болон Европт арьсны өнгөөр нь, Орост бэлгийн чиг хандлагаар нь, арабын ертөнцөд шашин шүтлэгээр нь, энэтхэгүүд гарал угсаагаар нь иргэдээ ялгаварлан гадуурхдаг бол монголчууд насаар нь ялгаварлан гадуурхдаг.
Өнөөдөр Монголд 30 гарсан эмэгтэйг үйлчлэгчээр авах газар олдохгүй л болов уу. 40 гаруй насандаа нийгэмд байр сууриа олоогүй эр хүн хулхины голдуу компанид барилгын туслах ажил хийсээр насыг барна гэвэл хилсдэхгүй.
Харин 50 насанд чинь чамайг тэтгэвэртээ гарахыг шаардаж, залуу үедээ зайгаа тавьж өгдөггүй зөнөгөөр чинь дуудах болно.
Гэвч нийгмийн даатгалын тогтолцоо чамайг ахиад 10 жил энэхүү гадуурхалт, хавчлага доромжлолыг тэвчин ажиллахыг шаардана. Энэ бүхний эцэст тэтгэвэртээ гарч, бие сэтгэлийн дарамтаас салж амсхийх боломж олдох ч байнгын стресс бухимдлаас шалгаалж эрхтэн систем чинь ихээр гэмтсэн байх учир 65 ч хүрэлгүй мөнхийн амар амгаланг зорин одно.
Ийнхүү Монгол эр хүн таныг хойдын замд үдэх гашуудлын тайлга болж байхад дэлхийн бөмбөрцөгийн нөгөө хагаст 60 насандаа хоёр дахь амьдралаа эхлүүлж буй хосын тансаг хурим болж байх жишээтэй. Эсвэл 90 насныхаа төрсөн өдрөөр өөртөө онгон охин бэлэглэхээр шийдсэн сахилгагүй өвгөний тухай туужийг ч олж уншиж болох юм.
Харин Монголд энэ талаар санах ч юм биш. 60 насандаа хуримлаж буй хосуудыг зөнөсөн гэж үзэх бол 90 насандаа хайр дурлал, секс ярьж суувал шар сэмжилсэн гаж донтонгоор чинь дуудах болно.
Ерөнхийдөө хайрлаж, дурлалцах эрх чинь 50 хүрээд л дуусах болов уу. Харин 60 эргэм насандаа секс хийж байна гэвэл ямар нэгэн генийн алдаа гэж үзнэ.
Цаашилбал Сэтгэцийн эмнэлэгт хүчээр аваачиж, хэтэрвэл химийн тариагаар хөнгөлж орхихоос ч сийхгүй.
Энэ хөгшин хүнийг ад үзэх үзэл бол нүүдлийн ая даахгүй болсон өвгөд хөгшчүүлийнхээ хоолой руу хонины сүүл шаант чөмгөөр чихэж хороодог байсан эртний бурангуй ёс заншлаас үлдсэн бидний зөн совин байх.
Хошигнолд нь хүртэл 70-аад оныхон үлэг гүрвэлтэй хамт мөхөж, 80-аад оныхон тэтгэвэртээ гарч, 90-ээд оныхон өвөө, эмээ болсноор дүрслэгдэнэ.
Гэтэл ДЭМБ-аас 40 насыг идэр залуу нас, 50 насыг ид нас, 60 насыг ахимаг нас, 70 насыг хижээл насанд тооцдог болсноо зарласан. Энэ нь хүн төрөлхтний амьдралын чанар сайжирч, үүнээс улбаатайгаар хөгшрөлт удааширч, дундаж нас нэмэгдэж байгааг илэрхийлсэн хэрэг.
Эсийн хуваагдах, гэмтэх байдлаас болж хөгшрөлт явагддагийг эрдэмтэд нээж, түүнийг засварлах, үгүй ядаж үйл явцыг нь саармагжуулжснаар хөгшрөлтийг удаашруулж, жам ёсны нас баралтыг хойшлуулах эмчилгээний олон арга бий болж байна. Эрдэмтэд 2100 он гэхэд хүн хөгширдөггүй болно гэж өөдрөгөөр төсөөлж буй. Гэтэл монголчууд энэ асуудалд шинжлэх ухаанчаар бүү хэл эрүүл ухаанаар ч хандаж чадахгүй байна.
Залуус нь хөгшчүүлээ үзэн ядаж, төр нийгэмд бугшсан буг чөтгөрөөр нь цоллох боллоо.
Гэтэл биднээс илүү иргэншиж, хөгжсөн өрнөдөд 40 насандаа өөрийн нэрийн брэндийг гаргаж, 50 насандаа улстөрийн карьераа эхлүүлж, 60-70 насандаа улс удирдах хэмжээнд хүрч байх жишээтэй. Харин манайд бол 50 настай улстөрчийг улстөрийн үхдэл болгон цоллоно.
Саяхны жишээ дурдвал, УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболдыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын залуус огцруулж, албан тушаалуудыг нь хувааж авсан.
М.Энхболд энэ үед 55 настай байв. Харин түүнийг огцруулах хөдөлгөөнийг толгойлж байсан У.Хүрэлсүх 51-тэй, Г.Занданшатар 47-той, Л.Оюун-Эрдэнэ 39 настай байв. Өнөөдөр тэд хөгшин хөвөө хэмээн адлагдаж нам төрийн бүхий л албан тушаалаасаа зайлуулагдсан М.Энхболдоосоо юугаараа илүү байв. Улс оронд ямар хөгжил дэвшил, өөрчлөлт, шинэчлэлт авчирав гэхээр энэ гээд хэлчих юм юу ч алга. Харин ч С.Баяр, М.Энхболд, С.Батболдын үеийнхээс улс орны эдийн засгийг хэд дахин дордуулж, иргэдийн амьжиргааг тартагт нь тулгачихаад сууж байна. Өдгөө тэд М.Энхболдыгоо огцруулж байх үеийнх нь насанд хүрч явна. Товчхондоо тэд ч гэсэн улстөрөөс зайлах цаг нь болсон хэрэг.
Гэвч асуудал өөрсдөд нь тулаад ирэхээр огт өөрөөр хандаж байна. Өөрөөр хэлбэл, огцрох нь бүү хэл мөнхийн албан тушаал горилж Үндсэн хуулийг завхруулж, ойр ойрхон өөрчлөх замаар өөрсдийн байр суурийг бэхжүүлж, дарангуйлагчдийн замаар замнаж эхэлсэн.
Нөгөө талд Ардчилсан намын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардсан хэсэг бүлэг залуус бий. Тэд АН-ын ахмадууд залуустаа зай тавьж өг гэх ерөнхий нэг шаардлагатай. Марзан нь тэд С.Эрдэнийг огцруулж Х.Баттулгад Ардчилсан намын тамгыг авч өгөх юм гэнэ. Гэтэл энэ хоёр хоёулаа 1963 оных. Биологийн нас нь адилхан энэ хоёр хүний нэгийг нь улстөрөөс явуулж, нөгөө нь авч үлдэхээр тэмцэхдээ үзэл санааныхаа эсрэг уриа хашгирч явааг нь ойлгох ухаантай хүн Монголд лав алга.
Өнөөдөр АН-ыг залуу үе нь залгамжлан авч, ирээдүйд улс оронд шинэчлэл авчирах чин хүсэлтэй бол монголчууд ойлгоно, дэмжинэ. Гэтэл Х.Баттулга гэдэг хүний туслах насаараа хийсэн Ө.Шижир гэх залуу даргадаа АН-ын тамгыг авч өгөөд өөрөө дэд дарга нь болох л зорилготой явна. Өөрсөддөө дарга, дэд дарга гэсэн сүржин хаяг зүүснээс бус эзэн, боолын харилцаа нь хэвээрээ үргэлжилж л байгаа асуудал.
Ийм л харанхуй, үл бүтэх зорилготой этгээдүүд өнөөдөр Монголын залуучуудын өмнөөс дуугарч, ахмад үеэ адлаж, Монголын нийгэмд хөгшин, залуугийн ялгаа гаргаж, нийгмийг талцуулж хагаралдуулж байна.
Үндсэн хуулийнхаа үзэл санааны эсрэг иргэдээ насаар нь ялгаварлан гадуурхах энэ үзэгдлийг цагийн эртэд таслан зогсоохгүй бол нийгмийн энэ хуваагдал улс орны тогтвортой байдал, эдийн засаг улстөрийн хөгжил дэвшилд чөдөр болох нь нэгэнт тодорхой болжээ.
Хүн ам зүйн голлох хоёр бүлгийн бие биенээ үзэн ядах, үл хүлээн зөвшөөрөх энэ хандлага манай улсад яавч ашиг авчирахгүй.
Түүний оронд эрч хүчийг оновчтой шийдвэртэй хослуулж, эрдэм мэдлэгийг туршлагаар баяжуулж, өнгөрсөн одоо ирээдүй гурван цагийн хэлхээсийг эрх тэгш хангаж байж нийгэм маань тэнцвэртэй болж, түүнийг дагаж хөгжил ч ирэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.143
Гуч хүрээд хөгшинд тооцогдвол арван найм арван ёс хорин настай залуучууд аравхан жил залуу яваад хөгшинд тооцогдох юм байна.
Хариулах197.211.53.19
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@g mail.com
Хариулах103.212.116.24
Оёдолчин, эсгүүрчин ч гэл үү Майцэцэг ч билүү нэг саваагүй хүүхэн 40-50 хүрч яваа хүмүүсийг тэтгэвэртээ гарцгаа, зайгаа тавьж зайл гэх ухаан санаа нь солиорчихсон хуцаж олны дургүйг хүргэж бсныг санаж бна. Оюуны потенциалтай, ажлын чадвахитай нь ялгараад шигшигдээд үлддэг нь бодит үнэн биз дээ. Ахмад үеэ адлаж бна гэдэг нь өөрсдийгөө л авслаж бгаа хэрэг.
Хариулах213.87.129.102
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.126.89.52
Mongolchuud oorsdoo uls tor niigmiin bolovsrolgui baina. Bolovsroltoi baisnaaraa toriin buhii l shatand huchtei irgenii niigem noloolj ulsiin buh asuudluud tsegtsreed irne. Bolovsrolgui bolohoor huuli ch unashihgui niigmiin zohion baiguulaltiig mededgui asuudald boditoigoor hariu uildel uzuulj chadahgui baina.
Хариулах192.82.81.143
ха ха миеэгээ өөд нь татаад бнаа одоогийн ЗГ ын хийж бгааг үгүйсгэх шалтгаан нь эрх ашиг эд баялаг шунахай сэтгэлийг нь тасласанд оршино
Хариулах202.126.89.216
....Чадаад хийгээд явааг нь Чадахгүй.... Хулгайчууд тай Зүйрлэх нь Ёс Зүйд үл нийцэнэ дээ.....Баттулга Эрдэнэ нарын хувьд Насны ч ажлын ч хувьд үнэн билээ
Хариулах