Л.Энх-Амгалан: Орос 3 дугаар сургуультай холбоотой асуудал дээр Засгийн газар эргэлт буцалтгүй шийдвэрээ гаргасан

2022/09/12

Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх шийдвэрийг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр гарсан. 

Тус  шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хот дахь ОХУ-ын ЭСЯ-наас энэ сарын 10-ны өдөр мөн мэдэгдэл гаргасан юм. 

Мэдэгдэлдээ  "Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн гарын үсэг бүхий, тус сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг Оросын талд өнөөдрийг хүртэл танилцуулаагүй байна. Энэ байгууллагын даргыг огцруулах асуудал нь үүсгэн байгуулалтын баримт бичигт хууль ёсоор зохицуулагдаагүй бөгөөд Оросын үүсгэн байгуулагчтай нэн даруй зөвлөлдөх шаардлагатай байна. Сургуулийн дүрэмд зөвхөн Монгол Улсын БШУЯ-ыг яамны томилох эрхийн тухай заалт бий боловч захирлыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай огт дурдаагүй. Хууль зүйн шинжлэх ухаанд нэг эрх нь автоматаар нөгөө эрхийг бий болгох албагүй" гэжээ. 

Тэгвэл энэ талаар өнөөдөр Л.Энх-Амгалан сайд: "Орос 3 дугаар сургуультай холбоотой асуудал дээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол эргэлт буцалтгүй шийдвэр. Орос 3 дугаар сургуулийн захирал байсан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.

Монгол Улс бол туурга тусгаар улс. Засгийн газрын, тэр тусмаа БШУ-ы сайдын тушаалыг цаг болоогүй байсан, тэдэн цагт тушаал шийдвэр нь гарна гэх мэтээр болчимгүй мэдээллийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй болчимгүй үйлдэл. Үүн дээр Гадаад харилцааны яамнаас нот бичиг илгээх болов уу гэж бодож байна.  Орос 3 дугаар сургуультай холбоотой асуудал дээр цэг тавьсан. 

Өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй, хувьсах зардалд нэг ч төгрөг өгөөгүй байж, сургуулийн удирдлагатай холбоотой Засгийн газрын шийдвэрийн эсрэг ямар нэг хүн, гадаадын этгээд аливаа явуулга, байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой зүйл гэдгийг хатуу хэлье" гэлээ.  



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.52
    2022/09/14

    Улс орны дотоод хэрэгт хошуу дүрдэг яасан задарсан элчин сайд гуай вэ. Нэртэйгээр нь манай улсын eрөнхий сайд болчихсон гээд ойлгочихсон нөхөр үү. Тэр шоронзонтой нь хамт эх орноосоо Хөөгөөд явуул эр хэмжээгээ мэдэж аваг.

    Хариулах
  • 98.169.34.70
    2022/09/13

    Soronzon Orosiin tagnuul um bishuu

    Хариулах
  • 98.169.34.70
    2022/09/13

    Soronzon Tagnuul, ATG shalgah heregtei

    Хариулах
  • 98.169.34.70
    2022/09/13

    Tiim shuu, Saidiin zuv!

    Хариулах
  • 202.126.89.37
    2022/09/13

    Зөв шүүдээ

    Хариулах
  • 213.87.130.156
    2022/09/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 139.5.217.145
    2022/09/12

    Туурга тусгаар Монгол улсын Засгийн Газрын гишүүн БШУЯ ны сайдын тушаал шийдвэрийг аль ч орны ямарч хүн шийдвэрт нөлөөлж үл болно Оросын элчин сайд Монгол улсыг үл хүндэтгэн ингэж авирлаж байгаа нь увайгүй үйлдэл буруугаа хүлээх ёстой

    Хариулах
    • 202.126.89.225
      2022/09/15

      Хятдад эзлэгдэж бж нэг их томорч ккъ

  • 103.10.22.112
    2022/09/12

    Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг.Сайдын шийдвэр, байр суурийг дэмжиж байна.

    Хариулах
    • 202.179.27.175
      2022/09/12

      Маш зөв.Одоо олон юм яриад бичээд байх шаардлагагүй. Бүх зүйл дууссан гэж ойлгох ёстой.

  • 202.126.89.83
    2022/09/12

    Энхамгалан сайдын зөв Монгол чинь улс юм байгаа биз дээ Соронзон авгай бүүр даварч Их яривал Соронзонд эрүүгийн хэрэг нээгээд шоронд явуул

    Хариулах
  • 66.181.160.109
    2022/09/12

    Яг зөтв соронзон авгай зайлаач хүүхлүүдиыг өнчрүүлж нөхрийн булаач аваад ичихчгүй эмэгтэйсэхээтэн хүн бж ичээч бөгсний бузар авгай

    Хариулах
  • 202.126.88.205
    2022/09/12

    Болж байна. Зөв дуугарч

    Хариулах
  • 202.126.89.209
    2022/09/12

    Яг зөв.Тэр гадаад харилцааны яам нь яахыг харж л байя. Сүүлийн үед наад элчин чинь арай л хэтрээд бгаа шүү!!!

    Хариулах
    • 98.169.34.70
      2022/09/13

      Harin teh, ene elchin ih omogtoi Ferrell uu nohor irsen bna, gadaad hergiin yam note bichig yavuulaach! Tusgaar uls bna daa ingej ulsiin dotood heregt orolchoh erh elchind baihgui

  • 66.181.160.40
    2022/09/12

    zov

    Хариулах