Худагт унасан иргэнийг татаж гаргажээ


Ус авах гэж байгаад таван метр гүнтэй худагт унасан иргэнийг татаж гаргажээ. 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Хөшөөт” гэдэг газар нэг хүн худагт унасан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн ангийн алба хаагчид 1 км зам туулан 22:23 цагт очиход М /39 настай, эрэгтэй/ нь 5 метрийн гүнтэй худгаас ус авах гэж байгаад унасан байсан тул эсэн мэнд гаргаж сумын эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.199
    2022/09/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах