Д.Ганбат: Ардын намынхан та нар нээрээ баллаж байна шүү, энэ Монгол Улсыг...

Zuv.mn
47 минутын өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны дэргэд байгуулагдсан Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ганбат “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын хороо гэж байдаг. Гэтэл Хууль зүйн байнгын хороон дээр бас тусгай хяналтын дэд хороо гэж байгуулна гэж байна. Энэ чинь хууль зөрчиж байгаа юм биш үү. Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавина, үр дүнг нь хэмжинэ, яана, яана ч гэнэ вэ. Гүйцэтгэх ажилд бараг оролцоод явах юм шиг байна лээ шүү дээ. Ийм янзтай дэд хороо байгуулаад Ардын нам та нар нээрээ баллаж байна шүү энэ Монгол Улсыг. Хууль зүйн хэчнээн ч сайд солив. Авлига гаарчихсан, Авлига хороолол нь бэлгэ тэмдэг болчихсон. Хариуцлага тооцдог ч юм байхгүй. Тэрний ард хэн байдаг юм бэ гэх мэтчилэн... Энэ улс орноор тоглоод дууслаа шүү дээ” хэмээн байр суурь илэрхийлэв.

Хуралдаан даргалагч Л.Мөнхбаатар түүний асуултад Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дэргэдэх Тусгай хяналтын хороо нь  Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулагдах Тусгай хяналтын хороотой чиг үүрэг ижил ч хянах салбар нь өөр /АБГББХ-ны дэргэдэх ТХХ нь тагнуул гэх мэт аюлгүй байдалтай холбоотой асуудалд хяналт тавина/ гэдгийг тайлбарлаад Тусгай хяналтын хороог хэдийнэ байгуулсан тул өнөөдөр зөвхөн дарга сонгох асуудлыг хэлэлцэх учиртайг тайлбарласан юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна