Нүүрс тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин шатжээ

Админ
2022/09/21

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал баг, “Ашид” зоогийн газрын дэргэд том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 18:33 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.  

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:40 цагт очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд 40 тн нүүрс тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашинд ачаатай байсан 1 тн нүүрс шатаж байсныг 25 минут ажиллан унтраажээ. 

Ийм иргэд та бүхэн тээврийн хэрэгслээр зорчих үедээ автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтойгоор замын хөдөлгөөнд оролцоно уу!



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.147.88
    2022/09/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.179.30.250
    2022/09/21

    Ийм модтой замаар явдаг болсийн байхдаа

    Хариулах