НОЦТОЙ: Орхон аймгийн удирдлагууд татвар төлөгдчийн 100 саяар гадаадад ЗУГААЛЖ явна. Тэдэнд ямар ХАРИУЦЛАГА тооцох вэ

2022/09/23

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Иргэдийн хурлын дарга Д.Мөнхбат нар Австрали улсад Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хуралд оролцох нэрийдлээр “зугаалж” явна.

Тодруулбал, есдүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд тус улсын Брисбэн хотноо болж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн сайд нарын бага хуралд Шадар сайд тэргүүтэй хүмүүсийг Орхон аймгийн хоёр дарга “Манай аймаг гамшгийн хамгийн их эрсдэлтэй нутаг” гэсээр дагаад явжээ.

“Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр” олон улсын сайд нарын бага хуралд “чичирсээр” явсан Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Иргэдийн хурлын дарга Д.Мөнхбат нар татвар төлөгчдийн 100 орчим сая төгрөгийг салхинд хийсгэж явна гэх эх сурвалжийн мэдээлэл бидний анхаарлыг хамгийн их татаж байгаа юм.

Байсхийгээд л улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, хувийн ашиг сонирхлоор ажилдаа хандсан гэх асуудал дуулддаг Орхон аймгийн удирдлагууд энэ удаад өөрсдөд нь төдийлөн хамаагүй хуралд улсын их хэмжээний мөнгө зарлагадаж, намрын ид ажлын үеэр хамаг юмаа зуун задгай хаяад явж байгаад учир мэдэх хүмүүс ихээхэн дургүйцэж байгаа нь нууц биш.

Угтаа төрөөс Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахаа удаа дараа хатуу мэдэгдэж буй.

Гэтэл энэ бол Монгол Улсын Засгийн газраас барьж буй хэмнэлтийн бодлого хэзээнээс Орхон айгийн удирдлагуудад хэрэгжихгүй өдийг хүрсний тодорхой жишээ энэ болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Ховд аймгийн Засаг даргыг ажлаас чөлөөлөхдөө “Хариуцлага алдсан бусад аймгийн Засаг даргыг ч чөлөөлнө” гэсэн. Тэгвэл улс орны хэмнэлтийн үед гадаадад зугаалж яваа С.Батжаргал, Д.Мөнхбат нарт хариуцлага тооцох уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Дараагийн удаад Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат нар төрийн албыг ашиглаж, барилга газар зэрэгт өөрсдөдөө хэрхэн давуу байдал бий болгосон НОЦТОЙ мэдээллүүдийг баримттайгаар хүргэх болно.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.10
    2022/09/26

    яадгийн лаларуудаа төсвийн мөнгө уйлдгүй юм. зайлцгаа арчаагүй пиздаакууд

    Хариулах
  • 66.181.187.250
    2022/09/25

    Манай улс гамшгин бэлэн байдал тал дээр 0 улс. Цаашид бүх аймаг сум бэдэн байдлыг хангах ёстой

    Хариулах
  • 103.57.92.111
    2022/09/25

    Arya hemjee auch busad ni haruul

    Хариулах
  • 213.87.134.139
    2022/09/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.57.94.214
    2022/09/23

    бүгд л гадаадад зугаалаад байгаа юм биш үү улс хэцүүдлээ мөнгө байхгүй гээд л зугаалаад байх юмаа Дарханы Азжаргал бас АНгли явсан сурагтай шүү

    Хариулах